Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс мэдээлж байна
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.3.6 “Гэрч, хохирогчийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгож, гэрч, хохирогчийн хамгаалалтын цогц механизмыг бүрдүүлнэ” гэж заасны дагуу Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулагдаж байна.
Дээрх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар Хууль зүйн үндэсний хүрээлэн “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зардлын тооцоо”, “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх үнэлгээний тайлан” зэрэг судалгааний ажлын гүйцэтгэлийг цахим сүлжээгээр нийтэд танилцуулсныг та бүхэн хүлээн авч танилцахыг хүсье.
Доорх холбоосоор орж танилцана уу.
“Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн зардлын тооцоо nli.gov.mn/?p=4964/
“Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх үнэлгээний тайлан. nli.gov.mn/?p=4921/