en

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар: Бид бүх байгууллагуудтайгаа нягт хамтын ажиллагаатай ажиллаж байна

2019-01-30 16:54:00
6027

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн  2019-01-24 ны өдрүүдэд Мөрдөн байцаах албаны хурлын танхимд зохион байгуулагдсан. Энэ үеэр Дорноговь аймаг дах цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Сайн байна уу. Дорноговь аймгийн хувьд өнгөрөгч онд гэмт хэргийн гаралтын нөхцөл байдал  ямар байв?

-Манай аймаг газар зүйн байрлалын хувьд  ихээхэн онцлогтой бүс нутгийг хамран байрладаг. Аймгийн нутгаар 450 орчим км урт авто болон төмөр зам дайран өнгөрдөг ба уул уурхай,  ашигт малтмалын арвин их нөөцтэй нутаг юм. Замын-Үүд, Ханги гэх хоёр том боомт үйл ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалан хүн амын төвлөрөл жил бүр нэмэгдэж,  ачаа бараа, зорчигч тээвэрлэлтийн ажил үйлчилгээ хурдацтай хөгжиж байна. Замын-Үүд боомтоор л гэхэд жилдээ хоёр сая орчим иргэн зорчиж байна. Энэ бүх нөхцөл байдал  аймгийн эрүүгийн болон  хэв журмын нөхцөл байдалд  нөлөөлж байдаг талтай.  Бид холбогдох хууль, тогтоомжийн дагуу цагдаагийн ажил үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, нутгийн оршин суугчидтай  харьцах харилцааг сайжруулах, тэдний дэмжлэг туслалцааг авах, гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалган шийдвэрлэх, хохиролыг түргэн шуурхай барагдуулах  гээд асар их ачаалалтай ажилладаг. Манай хамт олон өнгөрсөн жил хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, иргэдийн амар тайван ажилж амьдрахад таагүй нөлөөлөл үзүүлж  байсан олон үзүүлэлтийг бууруулж чадлаа гэж үзэж байна.

-Дэд бүтэц хөгжсөн, хил орчмын бүс нутагт ямар төр­лийн гэмт хэрэг өнгөрөгч жил давамгайлав. Хэрэг зөрчил буурсан гэлээ. Энэ талаар тодорхой яриач?

-Гудамж талбайд,  согтуугаар үйлдсэн, бүлэглэн үйлдсэн, гэр орон сууцанд үйлдэгдсэн хэргүүд 25-62  хүртэлх хувиар, гэмт хэргийн улмаас учирсан хохиролын хэмжээ, гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хүний тоо  бууралттай гарч, нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 137 хэргээр буюу 21.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Зөвхөн цагдаагийн  үйл ажиллаганы үр дүнд энэхүү сайн дүн  мэдээ гарсан гэж дүгнэж болохгүй ч гэсэн дийлэнх хувьд нь манай хамт олны ажлын үр  нөлөө байсан гэж харж байна. Харин дээр дурдсан онцлогоос шалтгаалаад зарим төрлийн гэмт хэргийн гаралт өсч байна. Ялангуяа, зам тээврийн осол аваартай холбоотой нас барсан хүний тоо өссөн. Үүний шалтгаан нөхцөлийг судлаад үзэхээр хувь хүн, жолоочийн хариуцлагагүй байдлаас болж байна. Хурд хэтрүүлсэн,  нойрмоглосон ядар­сан үедээ жолоо барьсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсаны улмаас зам тээврийн ослын хэргийн ихэнх нь  үйлдэгдэж байна. Манай цагдаагийн газраас зам тээврийн осол хэргээс үүдэлтэй хэрэг зөрчлийг бууруулах чиглэлээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна.

-Зам тээврийн ослыг бууруу­лах чиглэлд ямар ажил хийх вэ?

-Хөдөлгөөний аюулгүй байдал­тай холбоотой хууль дүрмийн хэрэгжилтийг хангуулах, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлж, сонор сэрэмжийг өндөржүүлсэнээр осол аваарийн тоог бууруулна гэж тооцоолон олон төрлийн ажлыг өнгөрөгч онд санаачлан хийлээ. Тээврийн цагдаагийн албатай хамтран зүүн болон төвийн бүсийн цагдаа, авто тээврийн газруудын  нэгдсэн сургалт зөвлөгөөнийг Сайншанд хотод зохион байгуулж ижил төрлийн ажил үйлчилгээний тэргүүн туршлага солилцон хүндрэл бэрхшээлтэй асуудлаа ярилцан шийдвэрлэх арга замаа тодорхойллоо. Энэ хүрээнд авто замын хажууд төмөр модель цагдаа,   замын цагдаагийн машиныг дуурайлгасан маяактай загвар байршуулж, замын хэвтээ тэмдэглэгээг олшруулж, “Хурд бүү хэтрүүл” гэсэн  самбаруудыг замын хажуугаар тавилаа. Аймгийн Засаг даргын захирамжийг гаргуулан босоо тэнхлэгийн авто замын дагуух сумдын малчин иргэдийн бог малд гэрэл ойлгогчтой тууз зүүлгэх ажлыг зохион байгуулж биелэлтийг нь улирал тутамд шалган дүнг Засаг даргад хүргүүлэн хариуцлага тооцуулан ажиллаж байна. Энэ ажлын дүнд мал мөргөн осол гардаг байсан явдал өнгөрөгч онд нэг удаа л гарлаа. Бид босоо тэнхлэгийн авто замд үйлдэгдэж байгаа хэрэг ослын талаар аймгийн зөвлөлийн хуралдаанд улирал бүр мэдээлэл хийж зам тусламж дэмжлэг авч ажиллан хэвшээд байна.

Зам тээврийн осол хэргийг 2017-2020 онд бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг зардлын хамт санаачлан бат­луулж ажиллаж байгаагийн дүнд энэ оны сүүлээр манай айм­гийн нутгаар дайран өнгөрч байгаа авто замд буюу  Замын-Үүд, Эрдэнэ, Сайншанд, Айраг байнгын ажил­лагаатай дөрвөн постыг ашиглалтанд оруулаад байна. Нэг ч  иргэний амь нас, эрүүл мэндийг гэмт  хэрэг, зөрчилд  өртүүлэн хохироохгүйн төлөө зорилт тавин ажиллаж байна. Бид үүний төлөө тангараг өргөж хуулиар үүрэг хүлээсэн гэдгээ сайн ухамсарладаг.

-Ослын зурагтай зөвлөмж та­­рааснаар үр дүн гарч эхлэв үү?

-Бид өнгөрсөн оны арванхоёр­дугаар сарын 7-ноос эхлэн зам тээврийн бодит зургийг харуулсан санамж  хэвлэн уг замаар зорчиж яваа жолооч бүрт өгч эхэлсэн. Зарим хүн муухай зураг гээд авахаас татгалзаж байдаг боловч  тараахаас өөр аргагүй байна. Үр дүн мэдэгдэж эхэлсэн. Энэ л хамгийн чухал. Дээрхи хугацаанаас хойш хурд хэтрүүлсэн, согтуурсан, нойрмог­лосноос үүдэлтэй осол аваар бүртгэг­дээгүй байна. Бид дулааны улирал эхэлмэгц 14 байрлалд нойр сэргээх дэржигнүүр хэсгийг  замын зорчих хэсэгт хийхээр төлөвлөн шаардлагатай хөрөнгийг Засаг даргад санал хүргүүлэн шийдвэрлүүлээд байна.  Стандартын дагуу энэ ажлыг хийчихвэл нойрмоглосноос болж гарч байгаа ослыг 40-50  хувиар бууруулна гэж тооцоолж байна.

-Хүн ам ихтэй аймгийн хувьд хүүхдийн хулгай, хүүхдийн эсрэг гэмт хэрэг ямар хэмжээнд үйлдэгддэг вэ?

-Манай аймгийн хэмжээнд анхаарал татаж байгаа хоёр хэргийн нэг нь хүүхдийн эсрэг хэрэг юм. Оны эхнээс бид байгууллага, сургууль бүрийг алба хаагчиддаа хуваарилан хариуцуулж хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, шалтгаан, анхаарах асуудлын талаар яриа таниулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулж эхэлсэн. Эцэг эх рүү хандсан ажил хийж эхэллээ гэсэн үг.  Хүүхэд чинь хаана, хэнтэй байна, юу хийж байна гэдгийг анхааруулж эхэлсэн. Ойр дотны,  хамаатан садны, итгэж байсан хүмүүсээс бага насны хүүхдийн эсрэг үйлдээд байгаа анхааруулж байна. Яриа таниулга ихээр явуулж байгаагаас хүүхдийн эсрэг нуугдмал байсан багагүй тооны хэрэг илэрч байгаа. Бид хүүхдийн эсрэг хийсэн буруу үйлдэл бүрийг шалгаж хариуцлага тооцуулах үүргээ биелүүлнэ.  2019 онд энэ төрлийн гэмт хэргийг  аймгийн хэмжээнд таслан зогсоох зорилт тавьсан. 

-Хил орчмын бүсэд үйлдэг­дэх гэмт хэргийн гаралт хэр байна вэ. Хориглосон бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт  өсөв үү, буурав уу?

-Мах, өнгөт чулуу гэх мэт хориглосон бараа бүтээгдэхүүнийг нууцаар хил давуулах зөрчил гарсаар байна.

-Хар тамхитай холбоотой тээвэрлэлт илэрсэн үү?

-Хилийн боомтоор бараа шалган нэвтрүүлэх ажиллагааг дэлхийн стандартад нийцүүлэн хийх нөхцөл боломжийг хангасан үед  хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, тээвэр­лэлт, хилээр нэвтрүүлэх үйлдлийг бүрэн таслан зогсоох боломжтой юм. Энэ чиглэлээр хилийн мэргэжлийн  байгууллагууд одоо байгаа техник хэрэгсэл, нөхцөл байдлаа бүрэн дайчлан ажиллаж байна гэж боддог. Ачаа барааны дамжин өнгөрөх урсгал, ачаалал хэт их байгаа нь аливаа төрлийн хяналт тавих ажилд муугаар нөлөөлдөг. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Эрээн хотын дотоодыг хамгаалах товчооны хар тамхитай тэмцэх байгууллагатай  хамтран хар тамхи тээвэрлэдэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байгаа.  

Хил орчимд хэчнээн 469 маркийн авто машин нааш, цааш тээвэр хийж байна?

-Баяр ёслолын өмнөх өдрүүдэд 469 машин  800-900 хүртэл тоогоор  ихсэж, баяр ёслолын дараагийн  үед 300-400 болж буурч байдаг. Өнгөрөгч жилд эдгээр иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг сумын тамгын газартай хамтран зохион байгуулсан.  Ихэнх  хүмүүс уугуул иргэд биш. Замын-Үүд орчимд ажиллахаар ирээд суурьшчихсан хүмүүс байна. Сүүлийн жилүүдэд Замын-Үүд сумын хүн ам хурдацтай өсч хот их тэлж байна.

Танай аймгийн хувьд мал аж ахуйтай. Үүнийгээ дагаад малын хулгай ихтэй бүс нутагт тоо­цогддог шүү дээ. Малаа алд­сан малчдын гомдол их ирэв үү?

-Малын хулгайн үйлдэл 2018 онд 30 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 16 хувиар буурсан байна. Айраг, Алтанширээ, Иххэт, Даланжаргалан зэрэг Хэнтий аймагтай хиллэдэг сумдууд ихэвчлэн малын хулгай гарах гээд байдаг. Хэргийн илрүүлэлт 51.1 хувьтай байгаа. Энэ сард эдгээр сумын нутагт “Таван эрдэнэ” нэртэй ажиллагаа явуулж  16 тооны малыг найман үйлдлээр хулгайл­сан найман холбогдогчтой хэргийг ил­рүүлээд шалгаж байна. Цаашид энэ төрлийн хэргийг бүрэн илрүүлэх зорилготой байна.

-Томоохон боомт, хилтэй аймагт биеэ үнэлэлт, хүүх­дийн хулгай нэлээд гаардаг. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогч­дын талаар мэдээлэл өгөөч?

-Аймгийн хэмжээнд биеэ үнэлсэн болон бусдын биеийг үнэлүүлсэн тохиолдол сүүлийн хоёр жилд бүртгэгдээгүй байна.  Харин Замын-Үүд боомтоор гараад хилийн гадна буюу Эрээн болон бусад хотуудад биеэ үнэлэх асуудал байгаа, энэ талаар Эрээн хотын дотоодыг хамгаалах товчоотой мэдээ мэдээлэл солил­цон ажиллаж байгаа. Хилийн цаана гараад төрж байгаа эмэгтэй­чүүдийн талаар тооцоо судалгаа явуулж, холбогдох эрх зүйн орчинг шинээр бий болгох шаардлагатай. 

-Д.Сэржмядаг охины хэрэг өнөөдрийг хүртэл илрээгүй байна. Энэ хэргийг хаачихсан уу, юу болж байгаа вэ?

-ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн албаны туршлагатай алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлж­лүүлэн явуулж байна.   Хэргийг хаасан зүйл байхгүй, шалгах ажиллагаа байнга явагдаж байгаа. Сэржмядаг охин алга болсноос өөр хүүхэд алга болсон тохиолдол гараагүй байна. Хүүхэд ор сураггүй алга болох явдал дахин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргад санал хүргүүлж бага насны хүүхдийг “Гараас гарт” дамжуулан хүлээлгэн өгч байх  12 заалт бүхий албан даалгавар гаргуулан хүүхэдтэй ажилладаг бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд хүргүүлж, албан даалгаварын биелэлтийг цагдаагийн газраас шалгаж дүнг хоёр удаа хүргүүллээ. Энэ албан даал­гавартай холбоотой үүргийг байгууллагын дотоод журамд оруулан мөрдүүлэх ажлыг эрчимжүүлнэ.  Сургууль цэцэрлэ­гийн орчнийг телекамерын хяналтад оруулах чиглэлээр мөн аймгийн Засаг даргын захи­рамжийг гаргуулан холбогдох албан тушаалтанд хүргүүлснээр айм­гийн төвийн    14 цэцэрлэг, таван сургууль,  Замын-Үүдийн есөн цэцэр­лэг, дөрвөн сургууль, сумдын 12 цэцэрлэг, 12 сургууль бүгд  орчиндоо бичлэг хадгалдаг камерын хяналттай боллоо. Үүнээс гадна өнөөдрийн байдлаар Замын-Үүдэд 38, Аймгийн төв дээр 69 камерыг  цагдаагийн газрын 24 цагийн хяналтан дор ажилуулж байна.

Айраг, Даланжаргалан сумдад жоншны хэд хэдэн боловсруулах үйлдвэр бий. Мөн иргэд ч жонш олборлож байгаа. Байгаль орчин, уул уурхайтай энэ бүс нутагт хэрэг зөрчлийн гаралт өндөр үү?

Манай аймаг уул уурхайн ашигт малтмалын нөөц ихтэй. Айраг, Даланжаргалан, Өргөн, Эрдэнэ сумын нутгийг хамарсан хайгуулын лиценз олгогдсон байдаг. Нийт 436 лиценз олгодсоноос ашиглалтын 181, хайгуулын 225 лиценз байна. Жоншны баяжуулах үйлдвэр найм бүртгэлтэйгээс дөрвөн үйлдвэр ажиллаж байна.   Үйлдвэрүүдэд гадаадын иргэд  улирлын чанар­тай ажилладаг. Уул уурхайн үйлдвэржилттэй  холбоотойгоор тоосжилт, замын эвдрэл, хөрс сулрах байдал ажиглагдаж байгаа. Үүн дээр зөвшөөрөлгүй  буюу хууль бус гар аргаар ашигт малтмал олборлох зорилготой  нинжа байдлаар газар ухдаг хүмүүс явуулын хэлбэртэй байдаг. Энэ нь цагдаагийнхны ажлыг хүндрүүлдэг.

Хамрын хийд, энергийн төв орчимд олгогдсон тусгай зөвшөөрөл иргэдийн бухимдлыг төрүүлж буй. Энэ байдалд орон нутгийн цагдаагийнхан ямар үүрэгтэй оролцож байгаа вэ?

-Анх 2007 онд энэ хэсэгт хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Хууль бус байна уу, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах гэж байна уу гэдгийг нь шалгасан. Ашигт малтмалын тухай хуульд нийцсэн бичиг баримт зөв­шөөрөл олгогдсон байсан. Иргэд, гаднын хөрөнгө оруулагч талуу­­­дын зөрчил, мөргөлдөөн гарах вий гэдэг дээр хэв журам сахиулж ажиллаж байна. Зөөж, зөө­вөр­лөсөн гэдэг асуудал байгаа ч энэ нь Мэргэжлийн хяналтын болон холбогдох эрх бүхий байгуул­лага албан тушаалтанд харьяалагдах асуудал юм. Үйл ажил­ла­гаа явуулах эрхийг цуцлах асуу­дал нь нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын эрх мэдлийн асуудал.

Гаднын иргэд Монголын нутаг дэвсгэр дээр  хэрэг зөр­чилд холбогдох асуудал олш­роод байх шиг?

-Гадаадын иргэнээс гэмт хэрэг үйлдсэн, өртөж хохирсон тохиолдол сүүлийн хоёр жил бүртгэг­дээгүй байна. Манай аймгийн гадаадын иргэн харьяатын албаны зүгээс гадаадын иргэнд Монгол Улсын хууль тогтоомжийг сайтар тайлбарлан ойлгуулж, заавар зөвлөмж өгдөг талаараа бидэнд танилцуулсан. Ер нь бид бүх байгууллагуудтайгаа  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр  нягт хамтын ажиллагаатай ажиллаж байна.

Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсэж байна.

Эх сурвалж. Үндэсний шуудан  Сэтгүүлч М.Тунгалаг

ШИНЭ МЭДЭЭ
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
0
83
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
0
66
2026/05/06
Тайлбар
Тайлбар
253
253
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
253
253
2026/05/06
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
253
253
2026/05/06
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
ЦБ-ын 2025-04 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/05/04
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
253
253
2026/05/06
Бусдын биед хэн ч халдах ёсгүй
Бусдын биед хэн ч халдах ёсгүй
253
253
2026/05/06
Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
253
253
2026/05/06
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
253
253
2026/05/01
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
253
253
2026/05/01
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
253
253
2026/05/01
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
253
253
2026/05/01
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
253
253
2026/05/01
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/01
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
253
253
2026/05/01
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
253
253
2026/05/01
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой,
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой, "Монгол генералын өдөр" тохиож байна
253
253
2026/05/01
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
253
253
2026/05/01
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
253
253
2026/04/27
Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй
Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй
253
253
2026/04/27
“Олон улсын таеквондогийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа
“Олон улсын таеквондогийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2026/04/27
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал
253
253
2026/04/27
"Бүлгийн эргүүл-2026" арга хэмжээг эхлүүлснээр хоногийн хугацаанд гудамж талбайд бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл 10 хувиар буурлаа
253
253
2026/04/27
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
0
83
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
0
66
2026/05/06
Тайлбар
Тайлбар
0
62
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
0
61
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
52
2026/05/06
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
0
53
2026/05/06
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
0
55
2026/05/06
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
0
59
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
49
2026/05/06
ЦБ-ын 2025-04 сарын шинэчлэгдсэн төсөв
0
136
2026/05/04
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос