Шинэ бүтээл
Нийслэлийн цагдаагийн газрын Удирдлага, зохион байгуулалтын хэлтсээс цагдаагийн байгууллагын Шуурхай удирдлагын алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах “Шуурхай удирдлагын алба хаагчдын гарын авлага”-ыг эмхтгэн гаргалаа.
Гарын авлагыг мөн хэлтсийн ерөнхий жижүүр, цагдаагийн дэд хурандаа Д.Батмөнхийн санаачилж, хэлтсийн алба хаагчид эмхтгэн боловсруулж, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Нийслэлийн цагдаагийн газрын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Гансүх нар хянан тохиолдуулжээ.
Цагдаагийн байгууллагад 24 цагийн хугацаанд иргэдээс ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг хүлээн авах, шалгах, шийдвэрлэх явцад зайлшгүй хийвэл зохих хойшлуулшгүй болон тодорхой төрлийн зарим ажиллагааг энэхүү номд бичжээ.
Мөн хэргийн газрын үзлэг хийх, сэжиг таамаг дэвшүүлэх зэрэг цагдаагийн мэргэжлийн үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудлыг энэхүү гарын авлагад түүвэрлэн тусгасан нь алба хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа онцлог бүтээл болсон байна.