Ажлын үр дүнгээ хэлэлцэв
2018-12-21 19:31:00
1805
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид өнөөдөр /2018.12.21/ энэ онд хийж бүтээсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, тайлангийн хурал хийлээ. Хурлын үеэр хуулиар хүлээсэн чиг үүргээ үр бүтээлтэй биелүүлж ажилласан алба хаагчдад шагнал гардуулсан байна.
Хуралд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах, ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Болормаа, Нийслэлийн цагдаагийн газрын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Гансүх, 23 дугаар хорооны Засаг дарга Д.Энхтүвшин нар оролцон 2018 оны үйл ажиллагааны тайлантай танилцжээ.