en

Ажлаа тайлагналаа

2018-12-19 19:03:00
9106

Нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргийг хэрэгжүүлж байгаа Цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба өнөөдөр 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах өдөрлөгийг зохион байгууллаа. 

Өдөрлөгт ЦЕГ-ийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга цагдаагийн хурандаа Ж.Амгалан, ЦЕГ-ийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа М.Отгонбаяр, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны газрын дарга цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга И.Баттөгс болон бусад албан хаагчид оролцсон юм.

Өдөрлөгийг нээж ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлсэн үгэндээ

“Монгол Улсын цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэх нэн онцлогтой анхан шатны нэршсэн ажил бол нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах юм. Энэ хуулиар хүлээсэн чиг үүргийг 2018 онд хэрэгжүүлэхэд хэд хэдэн онцлог шинэлэг ажлууд хийгдэх шаардлагатай байсан. Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдсэн бөгөөд жилийн хугацаанд цагдаагийн байгууллагаас нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээр оногдуулсан 30 гаруй хуулийн зүйл заалтыг иж бүрэн хэрэгжүүлж ажиллажээ. Харин 2019 онд Нийтийн хэв журам хамгаалах нэгж, алба хаагчдын ажил дүгнэх үзүүлэлт, аргачлалыг шинэчлэх, Нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр нэгдсэн сан бүрдүүлж, үйл ажиллагаандаа ашиглах ажлыг хэвшүүлэх, гэрээт харуул хамгаалалтын байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцасны загвар, өнгө, дүрэмт хувцас өмсөж хэрэглэх журмыг шинэчлэх, Зөрчлийн тухай хууль, тогтоомжийг боловсруулах, боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулан, холбогдох газруудад хүргүүлэхээр төлөвлөж байна.

Мөн алба хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль, тогтоомжийг хэрэглэх нэг мөр ойлголттой болгох, тэднийг сургаж, дадлагажуулах чиглэлээр сургалт зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж боловсруулан хүргүүлэх гэх мэт ажлыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ирэх онд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Монгол улсын нийгмийн дэг журмыг хэвийн хэмжээнд нь байлгаж, ард түмнээ амар тайван аюулгүй байлгах зорилтыг биелүүлэн ажилласан та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.” хэмээлээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга цагдаагийн хошууч Б.Ганбаяр:

Манай Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг бөгөөд Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс үйл ажиллагаагаа явуулж байна. Газар нутгийн хувьд 78,9 га газрыг манай нэгдүгээр хэлтэс хариуцан ажилладаг. 2018 онд бид олон нийтэд түшиглсэн цагдаагийн ажил үйлчилгээ, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах олон талт үйл ажиллагааг явуулж, ажил мэргэжлийн тэргүүний хамт олон боллоо. Энэ оны хувьд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах тал дээр анхаарч ажиллалаа. Жишээлбэл дүүргийн Засаг даргын захирамжаар Явган эргүүлийн баг 1, 2 арга хэмжээ, Хүүхэд хамгаалагч төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ оны хувьд гэмт хэргийн тоо 4,8 хувиар буурч, илрүүлэлт 40,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд дан ганц цагдаагийн байгууллага хүчрэхгүй учраас цаашид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, камержуулалтын аяныг өрнүүлэх нилээд ач холбогдол өгч ажиллана.

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун:

Дорнод аймаг дахь Цагдаагийн газар ЦЕГ-аас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, гэмт хэрэгтэй тэмцэх нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллалаа. Үүнээс гадна 2018 онд гэмт хэргийн гаралтыг бууруулах, зөрчлийг илрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа. Аймгийн хэмжээнд нийт 10 багийг бүсчилж, хүч нэмэгдсэн эргүүлийг зохион байгуулахсан бөгөөд найман тээврийн хэрэгслийг дотоод нөөц бололцоогоо ашиглан ажиллуулсан. Ингэснээр гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурсан. Мөн судалгааны баг долоо хоног бүр үйлдэгдсэн гэмт хэргүүд дээр судалгаа хийж, аймаг, орон нутгийн удирдлагуудыг мэдээллээр хангаж, гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын баримт бичиг гаргаж ажилласан. Нөгөө талаар аймгийн шүүх, хэвлэл мэдээллийн байгууллагууд, үндсэн чиг үүргийн байгууллагуудтай гэрээ байгуулж, олон нийтэд хийсэн ажлаа сурталчилах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, малын хулгай, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг сурталчилах ажлуудыг зохион байгуулсан.

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийг дэд хурандаа Ц.Болд:

Манай аймгийн хувьд 120 орчим мянган иргэд байнга оршин суудаг бөгөөд Хангайн бүсийн төв гэгддэг учир ойролцоох аймгуудын иргэд дамжин өнгөрөх урсгал, хүн амын нягтрал ихтэй. Үүнээс гадна мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх олс, хар тамхи гэх ургамлууд ургадаг учраас энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байдаг. Тиймээс энэ тал дээр анхаарал хандуулж жил бүр устгал хийж ажиллаж байна. 2017 онд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байсан бол энэ онд энэ төрлийн гэмт хэрэг, гудамж талбайд үйлдсэн, эмэгтэй хүн, хүүхэд оролцсон гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан. Цагдаагийн алба хаагчид иргэнтэйгээ тулж ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн эргүүл ажиллуулах, алба хаагчидын ажиллах боломж бололцоог бүрэн хангаж өгснөөр гэмт хэрэг гаралт буурсан гэж үзэж байгаа.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба нь нийгмийн дэг журмыг өдөр тутам сахиулан хамгаалах, баяр ёслолын болон олныг хамарсан арга хэмжээний үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ иргэдэд таатай, хүртээмжтэй хүргэх ажил, арга хэмжээгээ шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар гол зорилгоо болгон ажиллахаар төлөвлөжээ. Энэ үеэр ажил үүргээрээ бусдыгаа манлайлсан албан хаагчидыг шагнаж урамшуулсан юм. 

Хөдөлмөрийн тэргүүний алба хаагчид

- Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Хөдөлмөрийн тэргүүний удирдах ажилтан”-аар Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун;

- Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Хөдөлмөрийн тэргүүний хамт олон”-оор цагдаагийн хошууч Б.Ганбаяр даргатай Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасаг;

- Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Хөдөлмөрийн тэргүүний хэв журмын офицер”-оор Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Ц.Болд;

- Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Хөдөлмөрийн тэргүүний хэв журмын цагдаа”-аар Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Өнөрбаатар;

Ажил, мэргэжлийн шилдэг алба хаагчид

- Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Ажил мэргэжлийн шилдэг хэсгийн байцаагч”-аар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтайван;

- Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Ажил мэргэжлийн шилдэг эргүүлийн офицер”-оор Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч У.Мөнхбаатар;

- Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Ажил мэргэжлийн шилдэг эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны эмч”-ээр Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны эмч, цагдаагийн ахмад М.Анхилмаа;

- Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Ажил мэргэжлийн шилдэг эргүүлийн цагдаа”-аар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч У.Баярсайхан;

- Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Ажил мэргэжлийн шилдэг цагдаа-жолооч”-оор Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч У.Баярсүрэн;

-Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Ажил мэргэжлийн шилдэг харуулын цагдаа”-аар Орхон аймаг дахь Цагдаагийн газар Гэрээт цагдаагийн хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Ганзориг;

-Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Ажил мэргэжлийн шилдэг хамгаалалтын цагдаа”-аар Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Зоригтбаатар;

-Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Ажил мэргэжлийн шилдэг сум хариуцсан цагдаа”-аар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Түнэл сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Нэргүй;

-Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Ажил мэргэжлийн шилдэг олон нийтийн цагдаагийн ажилтан”-аар Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Чимэдцэрэн шалгарлаа. 

ШИНЭ МЭДЭЭ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
109
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
147
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
109
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
147
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
0
146
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
118
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
216
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
197
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
191
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
190
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
114
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
109
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос