en

Б.Энхбат: Сүхбаатар дүүрэгт бүлэг залуус хар тамхины хэрэгт холбогдсоныг шалгаж байна

2018-10-09 09:39:38
12517

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас “Шөнийн Улаанбаатар” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Алба хаагчид оройн 23:00-05:00 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ. Энэ үеэр Эргүүл хамгаалалтын газрын эргүүл хамгаалалтын офицер, ахлах дэслэгч Х.Эрдэнэтогтох, дэд ахлагч Н.Даваадулам нар энэ сарын 3-4-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэх хугацаандаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйл тээвэрлэж явсан иргэнийг илрүүлэн, харьяалах дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын тасгийн дарга, хурандаа Б.Энхбатаас тодрууллаа.

 -“Шөнийн Улаанбаатар” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хэрхэн ажиллаж байна?

-Нийслэлийн эрүү, хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, судалсны үндсэн   дээр Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдоржийн баталсан төлөвлөгөөний дагуу “Шөнийн Улаанбаатар” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд цагдаагийн алба хаагчид оройн  23.00-06.00 цагийн хооронд хотын иргэдийн амар тайван байдлыг хангахын тулд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа. Мөн хууль дүрмийн хэрэгжилт, гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж буй. Бид бүхэн шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглах үүднээс газар зүйн мэдээллийн системийг нэвтрүүлж, эргүүлийн үйл ажиллагаандаа ашиглах болсон. Ингэснээр гэмт хэрэг гарсан газарт хурдан очих, хэргийг халуун мөрөөр нь илрүүлэх, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор байр зүйн мэдээллийн системийг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Хэсэгчилсэн арга хэмжээ энэ сарын 1-нээс ирэх арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Тус арга хэмжээ богино хугацаатай боловч цаашид гэмт хэрэг, нөхцөл байдалд хийсэн судалгаан дээр тулгуурлаж, цаг хугацаагаа өөрчлөх байдлаар үргэлжлүүлэн ажиллана. Цагдаагийн байгууллага байнгын эргүүлийн үйл ажиллагааг явуулж, хамгаалалтын газар 24 цагаар ажилладаг.

-Энэ сарын 3-4-нд шилжих шөнө хар тамхи, мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсан байж болзошгүй этгээдүүдийг шалгаж байгаа гэв үү?

-Шөнийн цагаар гэмт хэрэг гарсаар байна. Тухайлбал, энэ сарын 3-4-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэгт бүлэглэн, хэсэг залуус хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эргүүлийн үйл ажиллагааны явцад таслан зогсоосон. Одоо шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Шөнийн эргүүлүүд архи, согтууруулах ундаа зарж борлуулдаг түүгээр үйлчилдэг 351 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн дагуу шалгалт хийжээ. Тэд үүрэг гүйцэтгэж эхэлснээсээ хойш гурав хоногийн хугацаанд биеэ авч явах чадваргүй болтлоо согтуурч, гудамж, замын хөдөлгөөнд оролцож чадахгүй байгаа 11 иргэнийг харьяа дүүргүүдийн эрүүлжүүлэх байранд, 20 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалан ажилласан. Өглөөний 06.00 цагаас алба хаагчдыг сэлбэж, автобусны буудал дээр эргүүл гарч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн тайван зорчих нөхцөл бололцоонд анхаарч байна гэсэн үг. 

-Шөнийн цагаар ямар гэмт хэрэг их гардаг юм бэ?

-Шөнийн цагаар булаалт, дээрэм, хулгайн гэмт хэрэг ихэвчлэн үйлдэгддэг гэсэн судалгаа бий. Иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэх тохиолдол их гарна. Улмаар танхайрах, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг ч үйлдэгдсэн байдаг. Урьдчилан сэргийлж ажиллаж байгаа учраас гэмт хэргийн гаралт буурсан нь ажиглагддаг.

-Сүүлийн үед залуучууд архи, согтууруулах ундааны зүйл их хэрэглэж гэмт хэрэгт холбогдож байна гэсэн үү?

-Гэмт хэргийн статистик судалгаанаас харахад залуучууд гэмт хэрэгт холбогдох тохиолдол их болсон. Залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийн тулд өөрсдөө ухамсартай байж, хичээх ёстой. Тэд бусдын нөлөөнд автах, олуулаа наргиж, цэнгэдэг. Дараа нь насан туршдаа харамсаад барахгүй хор хохирол амсаж, гэмт хэрэг, зөрчилд холбогдох тохиолдол ч бий. Нэг ёсондоо эрх чөлөөгөө хязгаарлуулах үйлдлийг зөвхөн хувь хүн, өөрөө гаргадаг. Тиймээс хүн бүхэн, залуус ухамсартай байж, ганц олдох амьдралаа зөв боловсон өнгөрүүлэх хэрэгтэй. Хүйтний улирал болох гэж буйтай холбогдуулан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс осгож, амь насаа алдах тохиолдол гардаг. Үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг анхааруулъя.

-Шөнийн цагаар хууль бус үйл ажиллагаа явуулдаг цэнгээний газруудад ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Баар, цэнгээний газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд ямар нэг гэмт хэрэг зөрчил гаргаагүй байхад бид арга хэмжээ авахгүй. Харин шөнийн цагаар хуулийн хүрээнд хугацаа хэтрүүлэн ажиллаж буй баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоох талаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж байгууллагуудад хандаж, мэдэгддэг. Бид мэргэжлийн холбогдох байгууллагатай хамтарч зочид буудал, баар цэнгээний газруудад шалгалт хийдэг. Иргэд бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа хууль дүрэм, журмын хүрээнд явуулах ёстой.  Эргүүлийн чиглэл хүрээгүй газрууд гэж бий. Тэр бүрт хүрч ажиллахыг зорьж байгаа юм. Эргүүл хамгаалалтын газраас гадна харьяа дүүргийн цагдаагийн алба хаагчид ч гэсэн нэгдэн шуурхай ажиллаж байна. 

Эх сурвалж: Өдрийн сонин

ШИНЭ МЭДЭЭ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
237
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
313
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
237
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
313
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
0
309
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
236
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
366
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
351
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
335
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
337
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
230
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
227
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос