“Хамтдаа” гэр бүлийн уулзалт, хэлэлцүүлэг боллоо
2018-09-02 16:27:00
1946
Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлах, цагдаагийн албаны эрсдэлтэй болон эерэг тал, алба хаагчдын ажлын онцлогийг гэр бүлийнхэнд нь зөв ойлгуулах, урам зориг өгч уриалах зорилгоор “Хамтдаа” гэр бүлийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Арга хэмжээнд тус газрын 50 гаруй алба хаагчдын гэр бүлийн төлөөлөл оролцож цагдаагийн албаны ажлын онцлогийн талаар мэдээлэл сонсож, санал хүсэлтээ илэрхийллээ.