en

Олон улсын жишигт нийцсэн төхөөрөмж ашиглан мансууруулах бодистой тэмцэж байна

2018-07-31 15:54:46
1741

Тэр тахал хүнийг гоо үзэсгэлэн, залуу нас, хайр дурлал, гэр бүл хамаг сайхан бүхнээс нь салгаад, эцэст нь амийг нь авна. Түүнд донтох аваас бүгдээ алдаад, эцэст өөрөө ч үгүй болно. Харамсалтай нь өнөөдөр энэ аюул биднийг нөмөрч, залуус маань хавханд зүүсэн өгөөш рүү хөлийн хурд мэдэн гүйж ирээд хавчуулагдах хулгана мэт урхидуулж золиос болсоор. Үүнтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас гаргажээ. 2018 оны эхний зургаан сарын байдлаар энэ төрлийн 91 хэрэгт 201 хүн холбогдож шалгагдсан байна. Эдгээр тоо баримтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хэргээр буюу 78.4 хувь, холбогдогч нь 68 хүнээр буюу 51.1 хувиар өссөн гэжээ. Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бууруулах чиглэлээр хэн, юу хийж байна вэ?

Хүн төрөлхтнийг нөмрөөд байгаа энэ аюулт тахалд дэлхийн нийтээр анхаарал хандуулж байна. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба /UNODC/-наас гишүүн орнууддаа хар тамхи хэрэглэж байгаа иргэд болон борлуулагч, тээвэрлэгч, бүлэглэлүүдийн эсрэг явуулж буй тэмцэлээ улам чангатгах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг гаргасан. Монгол Улсын Засгийн газраас “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, үндэсний хороо байгуулан, хөтөлбөрийг хэрэгжүүлэх 1 дүгээр үе шатны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.  

Цагдаагийн байгууллагаас хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор  Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд байсан Хар тамхитай тэмцэх хэлтсийг газар болгон бүтэц, орон тоог нэмэгдүүлж, 2018 оны хоёрдугаар сард Цагдаагийн төв байгууллагын харьяа Хар тамхитай тэмцэх газар болгон өргөжүүлсэн юм. Дээрх гэмт хэргийн илрүүлэлтийн тоо баримт өссөн нь шинэ тутам зохион байгуулагдсан энэхүү албаны үйл ажиллагаатай холбоотой ажээ.

 

АЙМГУУДЫН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ХАР ТАМХИ ИЛРҮҮЛЭГЧ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх тандан судлах, орчин үеийн дэвшилтэд техник, технологи, тоног төхөөрөмжөөр хангах, бүтэц орон тоог өргөтгөж, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, иргэдийг соён гэргээрүүлэх, хор уршгийг таниулах чиглэлээр ажиллаж байна.

Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, илрүүлэхэд хамгийн чухал зүйл бол олон улсын стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологи юм. Манай цагдаагийн байгууллага олон улсын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа орчин үеийн дэвшилтэд техник, технологийг судалж 2018 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгөөр АНУ, Англи улсад үйлдвэрлэсэн TARGET ID, HBI-120, SABRE™5000 зэрэг төхөөрөмж, уян камертай толь, загварын аналитик жин, рентген төхөөрөмж, шээснээс илрүүлэгч тест зэргийг худалдан авч ашиглаж байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн газар, хэлтэст хар тамхи, мансууруулах болон тэсэрч дэлбэрэх бодисыг илрүүлэгч, тандан судлагч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, алба хаагчдыг нь сургалтад хамруулжээ.

Замын цагдаагийн албаны алба хаагчид хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны шүлсний тестийг ашиглаж байгаа юм. Тэрчлэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нар болон бусад төрийн байгууллагын ажилтан алба хаагч нар, их, дээд сургуулийн оюутнуудад тогтмол сургалт зохион байгуулж хэвшсэн байна. Хар тамхитай тэмцэх газраас чиг үүргийнхээ дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллаж, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ялтнуудад сургалт зохион байгуулдаг аж.

 

ПРОКУРОРТОЙ ХАМТАРСАН ШАЛГАЛТ

Тус газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газруудад гэнэтийн шалгалт хийжээ. Энэхүү ажиллагааг нийслэлийн прокурорын газартай зохион байгуулсан бөгөөд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, тээвэрлэсэн этгээдүүдийг баривчлах ажиллагааг ч мөн хамтран явуулдаг байна.

Тухайлбал, 2018 оны дөрөвдүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас мансууруулах бодис биедээ нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсан Монгол Улсын иргэн С-ийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан. Мөн гуравдугаар сард Монгол Улсын иргэн М нарын хоёр этгээд хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох  ICE буюу мөсийг борлуулах зорилгоор улсын хилээр их хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баричилж, сэжигтэй этгээдүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгалтын ажиллагааг явуулсан юм.

 

ШИНЭ МЭДЭЭ
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
135
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
138
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/09/15
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/09/15
Гэр бүлийн тухай хуулиас...
Гэр бүлийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
253
253
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
253
253
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
253
253
2026/08/31
"Байшин барьж өгнө" гэж хэлээд 58 сая төгрөгийг нь залилжээ
253
253
2026/08/31
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
135
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
138
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
0
138
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
0
122
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
116
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
116
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
0
115
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
0
112
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
0
109
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
0
107
2026/09/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос