АЛБА ХААГЧДАД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ОРЖ БАЙНА
Алба хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, ур чадварыг сайжруулах, зарим төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэхэд үүсч байгаа хүндрэл, бэрхшээлийг арилгах зорилгоор “Зарим зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг Нийслэлийн цагдаагийн газраас ХБНГУ-ын Фридрих-Эберт сантай хамтран зохион байгуулж байна.
Тус сургалтад Нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 110 алба хаагчдад Хууль сахиулахын их сургууль, Нийслэлийн Прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн алба, Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөл, Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрдэмтэн багш нар гүтгэх, хулгайлах зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа, арга тактик, онолын болон практик сургалтыг орж байгаа юм.