ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Спортын төв ордны А зааланд болж байна. Энэ удаагийн тэмцээнийг Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас зохион байгуулж буй бөгөөд төв, орон нутгийн 27 байгууллагын 130 тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорьж байгаа юм.
Тамирчид эрэгтэй 60 кг, 66 кг, 73 кг, 81 кг, 90 кг, -100 кг, +100 кг-ын жингийн ангилалд эмэгтэйчүүд -57 кг, -63кг , +63 кг-ын жинд өрсөлдөж байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Пагва нар оролцов.