ЗҮҮН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2018-05-02 00:00:00
1499
Зүүн болон говийн бүсийн Цагдаагийн газар, хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын "Архив, албан хэрэг хөтлөлт" сэдэвт бүсчилсэн сургалт Дорноговь аймгийн Сайншанд хотод эхэллээ.
Сургалтад Хэнтий, Дундговь, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн цагдаагийн газар, хэлтэс, Замын-Үүд дэх цагдаагийн хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан алба хаагчид оролцож байна.