ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ АЛБАНЫ2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2017-02-20 00:00:00
3071

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ

АЛБАНЫ2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

Нийтийн хэв журам хамгаалах алба Монгол Улсын хууль тогтоомж, Цагдаагийн байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилт, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал, албан даалгавар, үүрэг, ажлын чиглэлийг үйл ажиллагаандаа удирдлага болгон хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд иргэд, олон нийтийн амар тайван байдлыг хангах, алба хаагчдын сахилга ёс зүй, харилцааны соёл, ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаа.

 

Нэг. Дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр:

 

Удирдах ажилтны манлайлалыг дээшлүүлж, алба хаагчид ажлын байрны зорилго, зорилтыг хангаж ажиллах” зорилтын хүрээнд: Тус алба нь албаны дарга 1, хэлтсийн дарга 2, ахлах мэргэжилтэн 12, нийт 15 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй хуулиар харьяалуулсан хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг сахиулж, нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж байна.

 

Хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг шалган шийдвэрлэх, эргүүлийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр 2016 онд тус албанаас 65 удаа мэдээлэл, үүрэг, ажлын чиглэл, зөвлөмж, зааварчилга боловсруулан, төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажилласан.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/04 дүгээр тушаалаар батлагдсан “Удирдах ажилтнуудын мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох шалгалтын удирдамж”-ийн дагуу Архангай, Говь-Алтай, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Сүхбаатар  аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагааг шалгах төлөвлөгөөт шалгалтын ажлын хэсэгт 3 алба хаагч ажиллаж, Нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилласан.

 

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга нарын байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах, төмөр замын өртөө, зөрлөгүүдэд ажиллаж байгаа алба хаагчдын албаны бэлэн байдалтай танилцах зорилгоор батлагдсан удирдамжийн дагуу Зүүнхараа-Дархан-Сүхбаатар, Чойр-Сайншанд-Замын-Үүд өртөө чиглэлд ажиллаж, дүнг албаны дарга, дэд дарга нарт танилцуулан, өгсөн чиглэлийн дагуу алба хаагчдын сахилга, ёс зүй, албаны бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр төмөр зам дагуу байрлах орон нутгийн цагдаагийн газар, хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн газарт үүрэг, ажлын чиглэл хүргүүлж, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/82 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаал дэвшүүлэх /код 909/ журам”-ын 909.4 дэх хэсэгт заасан ажлын байр /албан тушаал/-д тавигдах нөөцөд бүртгүүлэх шаардлагыг хангасан алба хаагчдыг албаны даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хэв журмын офицерийн нөөцөд 185, ахлах албан тушаалын нөөцөд 120, тасаг, хэсгийн даргын нөөцөд 41, хэлтсийн даргын нөөцөд 17, нийт 363 алба хаагчийг нөөцөд авахуулахаар, харьяа нэгжээс ирүүлсэн хүний нөөцийн холбогдолтой 189 алба хаагчийн материалыг албаны даргын зөвлөлийн 11 удаагийн хуралдаанаар хэлэлцүүлэн саналыг ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлэн шийдвэрлүүлсэн.

 

Цагдаагийн албанд он удаан жил, идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 6 алба хаагчийг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэг, 5 алба хаагчийг Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух”, 34 алба хаагчийг “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, 49 алба хаагчийг “Цагдаагийн гавьяа”, 4 алба хаагчийг “Спортын алдар” тэмдэг, 54 алба хаагчийг “Хүндэт жуух”, 36 алба хаагчийг “Баярын бичиг”-ээр шагнуулахаар холбогдох газарт уламжилан шийдвэрлүүлсэн.

 

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар тус албаны дарга ажиллаж, ойн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.

 

Мөн ойг тохиолдуулан “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллага, Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс 15 алба хаагч, тэдний ар гэрт монгол гэр олгох арга хэмжээг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан.

 

 “Байгууллагын соёл, алба хаагчдын сахилга, ёс зүй, албаны бэлэн байдлыг сайжруулах” зорилтын хүрээнд: Нийтийн хэв журам хамгаалах албаны харьяа нэгжийн алба хаагчдаас 2016 онд 3 гэмт хэрэгт 3 алба хаагч, сахилгын 499 зөрчилд 507 алба хаагч холбогдон, сахилгын арга хэмжээ авагдсанаас офицер 264, ахлагч 243 байна.

 

Шийтгэлийн төрлөөр нь авч үзвэл: 120 алба хаагчид сануулах, 328 алба хаагчид албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 59 алба хаагчид төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэлийг ногдуулжээ.

 

Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан алба хаагч өнгөрсөн оны мөн үеэс 8 нэгж буюу 7.2 дахин, сахилгын зөрчил 86 нэгж буюу 14.7, сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагч 96 нэгж буюу 15.9 хувь /үүнээс: офицер 55 буюу 17.2, ахлагч 40 буюу 14.1 хувиар/-иар буурсан нь нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэгтэй алба хаагчдын ажлын хариуцлага нэмэгдэж, сахилга, ёс зүй сайжирч байна гэж дүгнэхээр байна.

 

Сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх” зорилтын хүрээнд: Сургалтын төв болон бүсчилсэн хэлбэрээр зохиогдсон 21 удаагийн “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт зохион байгуулагдсан нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеийн команд, штабын сургалт, Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан “Sarеx-2016” аврах, эрэн хайх дадлага сургуулилт, Гадаад хэргийн яам, Төрийн тусгай хамгаалалтын газартай хамтран зохион байгуулсан “Бид бэлэн-1” зэрэг дадлага сургалтад төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 652 алба хаагч, 271 олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг хамруулсан.

 

Мөн Авлигатай тэмцэх газар, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургагч багшийг мэргэшүүлэх нь” сэдэвт бүсчилсэн Говийн бүсийн сургалтыг Дорноговь аймгийн Сайншанд суманд 2016 оны 03 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулж, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Говь-Сүмбэр аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн 28 алба хаагчийг хамруулсан.

 

Өвөр Монголын өөртөө засах орны Цагдаагийн дээд сургууль, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Хөх хотод зохион байгуулагдаж буй сургалтуудад нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэг бүхий алба хаагчдыг ээлж дараатайгаар хамруулах ажлыг зохион байгуулж байна.

 

Нийтийн хэв журам хамгаалах албаны даргын баталсан төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газар, Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төв, Монголын сурагчдын холбоотой хамтран “Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт”-ыг зохион байгуулсан.

 

Хоёр. Эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр:

 

“Зөрчлийн”, “Эрүүгийн”, “Цагдаагийн албаны тухай хууль”, “Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” зэрэг 12 хууль”, “Гэрч, хохирогчийг хамгаалах үед нүүлгэн шилжүүлэх журам”, “Шүүх, хууль сахиулах байгууллагын мэдээллийн сан үүсгэх, ашиглах журам”, “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх журам”, “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гааль, татварын ерөнхий газруудтай хамтран ажиллах журам” зэрэг 41 журмын төсөлд холбогдох саналыг хүргүүлсэн.

 

Дээд шатны байгууллагаас батлагдсан хууль, тогтоомжийг нэг мөр ойлгуулах, алба хаагчдаас алдаа, дутагдалгүй дагаж мөрдүүлэхэд үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 3 журмын төслийг шинээр боловсруулан, алба хаагчдад зориулан 2 гарын авлага боловсруулж, алба хаагчдад хүргүүлэн, хэрэгжилтийг хангууллаа.

 

Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хорих ял нь тэнсэгдсэн болон хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээдэд хяналт тавих зорилгоор “Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ыг Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтарсан 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/05/, А/09 тушаалаар батлуулан хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан “Цагдаагийн байгууллагын хөгжлийн стратеги боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсэг”-т алба хаагчийг томилон ажиллуулж, авч хэрэгжүүлэх шаардлагатай ажил, арга хэмжээг тусгуулан ажилласан.

 

Нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэхэд мөрдөж байгаа 129 эрх зүйн актууд нь бусад хууль, тогтоомжтой хэрхэн нийцэж байгаад хяналт шинжилгээ /мониторонг/, холбогдох журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг ЦЕГ-ын Хуулийн хэлтэст хүргүүлэн шат дараатайгаар шийдвэрлүүлж байна.

 

Гурав. Удирдлага, зохион байгуулалтын талаар:

 

Монгол Улсад зохион байгуулагдсан Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт, Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль, Үндэсний Их баяр наадам, Их хурд 7, аймаг, сумдын баяр наадам, гадаадын зочин төлөөлөгчдийн айлчалын үеийн хэв журмын хамгаалалтыг амжилттай зохион байгуулсан.

 

Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль болохтой холбогдуулан, батлагдсан удирдамжийн дагуу сонгуулийн үеийн хэв журмын хамгаалалтын чиглэлээр Өвөрхангай, Хэнтий, Дархан-Уул, Дундговь, Ховд аймаг дахь цагдаагийн газруудад бүсчилсэн сургалтыг 21 аймгийн 1109 алба хаагчийг хамруулан зохион байгуулсан.

 

 Мөн сонгуулийн санал авах байранд болон ахлагч бүрэлдэхүүний хөтөлбөл зохих бүртгэлийг боловсруулан, Хуулийн хэлтэст хүргүүлж, Эрх зүйн бодлогын зөвлөлөөр хэлэлцүүлэн, “Цагдаагийн байгууллагын ажлыг төлөвлөх, тайлагнах /код 108/ журам”, “Сонгуулийн санал авах байр хамгаалах /код 623/ журам”-д тус тус нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан.

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны А/789 дүгээр тушаалаар байгуулагдсан “Иргэний нисэхийн аюулгүй байдлын Зөвлөл”-ийн дэргэдэх Нарийн бичгийн даргын ажлын алба, мөн даргын 2016 оны А/787 дугаар тушаалаар байгуулагдсан “Агаарын тээврийг хялбаршуулах Зөвлөл”-ийн дэргэдэх Нарийн бичгийн даргын ажлын албаны төлөлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр “Нисэх онгоцоор хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн зорчигчийг илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг баривчлах, холбогдох төрийн байгууллагад шилжүүлэх” дадлага сургалт, “Нисэх буудлын аюулгүй байдлыг хангах”, “Терроризмтэй тэмцэх” чиглэлээр 2 цагийн танхимын сургалтыг Баян-Өлгий аймагт, “Агаарын хөлөг ашиглаж хүн барьцаалсан үйлдлийг таслан зогсоох Хэрлэн-2016” сэдэвт хамтарсан дадлага сургуулилтийг Дорнод аймагт, “Joint sarex-2016” сургалт, дадлагыг Өвөрхангай аймагт, “Барилга байгууламжийг тэсрэх хэрэгслээр заналхийлэх үйлдэл” сэдвээр ширээний дасгал сургуулилтийг Алтай нисэх буудал болон “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тус тус зохион байгуулж, биелэлтийг 100 хувьтай тооцож, дүгнүүлсэн.

 

Мөн Оросын Холбооны Улс, Монгол Улсын хилийн бүс орчмын цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр “Хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын хууль бус наймаа” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

 

“Тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах бодис илрүүлэх” чиглэлээр албаны нохой ашиглаж байгаа Цагдаагийн ерөнхий газар, Төрийн тусгай хамгалалтын газар, Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, Иргэний нисэхийн ерөнхий газар, Буянт-Ухаа гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн газар зэрэг 6 байгууллагын дунд тэмцээн зохион байгуулсан.

 

Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч нарын нэгдсэн сургалтыг 2016 оны 06 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

 

Мөн алба хаагчдын ажил, мэргэжлийн ур чадварыг шалгах, албандаа хандах хандлага, албаны үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “Хэсгийн байцаагч-2016” тэмцээнийг 2016 оны 10 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд Булган аймагт зохион байгуулсан.

 

Уг тэмцээнд нийт 38 алба хаагч, 7 төрлөөр өрсөлдөж, тэргүүн байранд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Баторших /цом, өргөмжлөл, алтан медаль, Dell маркийн иж бүрэн компьютер/, дэд байранд Төв аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч В.Баяр /өргөмжлөл, мөнгөн медаль, Acer маркийн notebook компьютер/, гуравдугаар байранд Дундговь аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэвэлмаа /өргөмжлөл, хүрэл медаль, 3 үйлдэлтэй притер/ нар шалгарч, цом, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан.

 

“Судалгаа, хяналтын сан”-г бүрдүүлэх, түүнд баяжилт, хөдөлгөөн хийх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, сангийн ашиглалтыг сайжруулах зорилгоор 45 хоногийн хугацаатай аян зохион байгуулж, обьектын 2062, субьектын 4462, нийт 6524 мэдээ, мэдээлэл нэмж, баяжилт хийж, давхардсан мэдээллийг Мэдээлэл, технологийн төвд хандан сангаас устгуулсан.

 

Нийслэлд “Нэгдсэн саатуулах байр” байгуулах үндэслэл шаардлага, ажиллах хүн хүч, орон тоо, техник хэрэгслийн талаарх танилцуулгыг бэлтгэн ЦЕГ-ын дарга, Тэргүүн дэд дарга нарт танилцуулж, шийдвэр гаргуулан нэгдсэн саатуулах байрны үйл ажиллагааг эхлүүлээд байна.

 

“Архидан согтуурахтай тэмцэх сангийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний дагуу 15 цагдаагийн газар, хэлтсийн саатуулах байрны телехяналтын камерийн системийг 149 703 000 төгрөгөөр шинэчлэх ажлыг зохион байгуулсан.

           

Дөрөв. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр:

 

Цагдаагийн байгууллагад хуулиар харьяалуулсан зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, түүнд баяжилт, хөдөлгөөн хийх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах зорилгоор “Судалгаа-хяналтын сан”, “Сар шинэ”, “Зөрчлийн илрүүлэлт”, “Архи тамхигүй ирээдүй”, “School police”, “Шинэ жил”, “Хичээлийн шинэ жил”, “Галт зэвсэг 2016”, “Шалгалт” зэрэг ерөнхий болон тусгай арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгууллаа.

 

Цагдаагийн байгууллагаас 2016 оны эхний 11 сарын байдлаар  шүүхээс тэнсэн суллагдсан 2200, хорих ялаас тэнсэн суллагдсан 794, насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 131, жирэмсэн, 3 хүртэлх настай хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 75, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн 58, хорих ялын хугацаа дуусч суллагдсан 269, нийт 3527  этгээдэд захиргааны хяналт тогтоон ажилласан байна.

 

Насанд хүрээгүй хүн үйлдсэн, хохирсон болон сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт ажлын чиглэл хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажилласнаар 2016 оны эхний 11 сарын байдлаар насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэг 886 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 14,9 хувиар буурсан байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монголын үүрэн телефоны оператор “Мобиком” корпорацитай хамтран “Та болон таны ойр дотны хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол 108 дугаарын утсанд хандаж зөвлөгөө авна уу” гэсэн сурталчилгааны үгтэй мессежийг“Мобиком”-ын нийт хэрэглэгчдэд үнэ төлбөргүй илгээн сурталчилсан.

 

Сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын Сурагчдын холбоотой хамтран Улаанбаатар хотод эхэлсэн “School police” эргүүлийн үйл ажиллагааг өргөжүүлж, улсын хэмжээнд хэрэгжүүлэн нийт 891 сургуулийн орчинд 160.732 эцэг, эхийг эргүүлээр ажиллуулаад байна.

 

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааг идэвхжүүлэн ажилласанаар 399 олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллаж, нийтийн эргүүлд 186.250, урамшилт эргүүлд 11.521 иргэн, “Оюутан цагдаа” төсөлд 878 оюутан хамрагдсан.  

 

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, иргэдийн өөрсдийн үүсгэл санаачилгын бүлгийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр “Хөршийн холбоо”, “Малчдын сайн дурын бүлэг”, “Урамшилт эргүүл”-ээр ажиллаж байгаа иргэдийг чадавхжуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцааг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

 

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн дэргэд 8-25 сурагчдын бүрэлдэхүүнтэйгээр нийслэлд 92 сургуулийн 840, орон нутагт 118 сургуулийн 1424 сурагчид “Өсвөрийн цагдаагийн бүлгэм”-д хамрагдан хүүхэд, өсвөр үеийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх өдөр”-ийг 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн Боловсролын газар, Dream box телевиз, МУЗН, “Монос косметик”, “Хүннү малл” компаниудтай хамтран “Хүннү малл” худалдааны төвд зохион байгуулсан.

 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/472 дугаар захирамжийн дагуу “Автомашингүй өдөр”-ийг нийслэлийн хэмжээнд 06 дугаар сарын 04-ний өдөр “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа”, “Зөвхөн өнөөдөр биш ... Өдөр бүр” гэсэн уриатайгаар зохион байгуулсан.

 

Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний сахилга соёлыг дээшлүүлэхэд анхаарч гарч буй хэрэг ослын шалтгаан нөхцлийг арилгуулахаар аж ахуй нэгж, байгууллагад мэдэгдэл шаардлага 788 хүргүүлж, дутагдлыг засуулсан талаар 648 хариу авч, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ 303, өдөрлөг 36, уралдаан тэмцээн 93, сургууль цэцэрлэгийн дунд зохиосон арга хэмжээ 42, сургалт 347 зохион байгуулж, 37 төрлийн 43 зурагт самбар, 97 төрлийн 45788 зурагт хуудас, 148 төрлийн 25960 санамж, гарын авлага тарааж, осол хэргээс урьдчилан сэргийлэх замын хөдөлгөөний дэг журмыг дээшлүүлэхэд олон нийтийн байгууллага, иргэдтэй хамтарч лекц ярианы сэдэв 96 бэлтгэж, сургалт зааварчилга 324 удаа, 19543 хүнд ухуулга яриа 1670 удаа хийж, 124113 хүнийг тус тус хамруулсан байна.

 

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга нарын байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Мэдээлэл сурталчилгааны галт тэрэг” аяныг 10 хоногийн хугацаатай төмөр зам дагуух Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Замын-Үүд, Сайншанд, Чойр сумын долоон өртөө зангилаанд ажиллаж, оршин сууж буй төмөр замчид болон орон нутгийн иргэд, цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдад цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, хамтын ажиллагаа, уялдаа холбоог  сайжруулах,  иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулсан.

           

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, цагдаагийн мэргэжлийн албадын үйлчилгээг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилгоор “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриан дор 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Чингисийн талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулсан.

 

Үндэсний их баяр наадмын хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр /англи хэл дээр ”Гадаадын иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг”, монгол хэл дээр “Халаасны хулгайчаас болгоомжил”, “Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье”, “Та архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр”/ 4-н төрлийн 5000 ширхэг сэрэмжлүүлэг бэлтгэж, нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн ажилтан, оюутан цагдаа нараар иргэдэд тараалгах ажлыг зохион байгуулсан.

 

Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвийн алба хаагчдаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, иргэд цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нийт 20 арга хэмжээнд оролцож, 6800 гаруй алба хаагч, иргэдэд урлагийн тоглолтоор үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаагаа сурталчилж ажилласан.

 

Тав. Дүгнэлт

 

            Нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэхэд мөрдөгдөж байгаа 129 эрх зүйн актууд нь бусад хууль, тогтоомжтой нийцэж байгаад хяналт шинжилгээ /мониторинг/ хийж, холбогдох журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хүргүүлэн шийдвэрлүүлснээр хууль, тогтоомжийг нэг мөр ойлгох, алба хаагчдаас мэргэжлийн алдаа, дутагдалгүй ажиллах нөхцөл боломж бүрдэж байна.

 

Иргэдийн үүсгэл санаачилгын бүлгийн үйл ажиллагааг дэмжиж ажилласанаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо нэмэгдэж, тодорхой төрлийн гэмт хэрэг буурахад нөлөө үзүүлж байна.

 

“School police” эргүүлийн үйл ажиллагааг өргөжүүлж, улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажилласнаар насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг 14,9, өртөж хохирсон хүүхэд 6,4 хувиар тус тус буурчээ.

 

Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан алба хаагч өнгөрсөн оны мөн үеэс 8 нэгж буюу 7.2 дахин, сахилгын зөрчил 86 нэгж буюу 14.7, сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагч 96 нэгж буюу 15.9 хувиар буурсан нь нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэгтэй алба хаагчдын ажлын хариуцлага нэмэгдэж, сахилга, ёс зүй сайжирч байна.

 

Нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэг бүхий алба хаагчдаас Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд улс орны дотоод аюулгүй байдал, иргэд, олон нийтийн амар тайван байдлыг хангахад анхаарч, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаа.

 

 

 

-----oOo-----

ШИНЭ МЭДЭЭ
Прокурорын байгууллагатай хамтарсан  зөвлөгөөн зохион байгуулж байна
Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байна
0
124
2024/11/25
"ЗЭВСЭГ-2024" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
0
35
2024/11/25
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
253
253
2024/11/22
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
253
253
2024/11/22
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
253
253
2024/11/21
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
253
253
2024/11/21
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
253
253
2024/11/21
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
253
253
2024/11/20
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
253
253
2024/11/19
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
253
253
2024/11/17
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
253
253
2024/11/15
Цагдаагийн ахмад Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ
Цагдаагийн ахмад Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ
253
253
2024/11/14
Цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллагдлаа
Цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллагдлаа
253
253
2024/11/17
Ц.Номинзол:
Ц.Номинзол: "Соёл танаас эхэлнэ" аян ирээдүйд чиглэсэн том хөрөнгө оруулалт
253
253
2024/11/13
Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
253
253
2024/11/13
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 92 дугаар чуулган зохион байгуулагдлаа
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 92 дугаар чуулган зохион байгуулагдлаа
253
253
2024/11/12
Барилгын улсын комиссын дүгнэлт
253
253
2024/11/11
Барилгын улсын комиссын дүгнэлт /Баянхонгор аймгийн Богд сумын цагдаагийн хэсгийн барилга/
253
253
2024/11/11
Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах
Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах "Сагсан бөмбөг"-ийн тэмцээн боллоо
253
253
2024/11/17
Мэндчилгээ
Мэндчилгээ
253
253
2024/11/11
ЦБ-ын 2024.11 сар
253
253
2024/11/11
Соёл танаас эхэлнэ
Соёл танаас эхэлнэ
253
253
2024/11/11
Бригадын генерал Т.Сүхболд: Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх нэг арга
Бригадын генерал Т.Сүхболд: Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх нэг арга
253
253
2024/11/10
“Цэгц ба Цойлол” арга хэмжээг зохион байгууллаа
“Цэгц ба Цойлол” арга хэмжээг зохион байгууллаа
253
253
2024/11/08
Жагсаалын үзлэгийг зохион байгууллаа
Жагсаалын үзлэгийг зохион байгууллаа
253
253
2024/11/07
“Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактик” сэдэвт сургалт зохион байгууллаа
“Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактик” сэдэвт сургалт зохион байгууллаа
253
253
2024/11/07
“Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалт зохион байгууллаа
“Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалт зохион байгууллаа
253
253
2024/11/17
Санхүү, бүртгэлийн ажилтнуудын сургалт зохион байгуулагдаж байна
Санхүү, бүртгэлийн ажилтнуудын сургалт зохион байгуулагдаж байна
253
253
2024/11/06
Цомын аварга шалгаруулах
Цомын аварга шалгаруулах
253
253
2024/11/17
“Гэрэлт ирээдүй” ёс зүйн драмын жүжгийг толилууллаа
“Гэрэлт ирээдүй” ёс зүйн драмын жүжгийг толилууллаа
253
253
2024/11/01
Прокурорын байгууллагатай хамтарсан  зөвлөгөөн зохион байгуулж байна
Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байна
0
124
2024/11/25
"ЗЭВСЭГ-2024" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
0
35
2024/11/25
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
0
509
2024/11/22
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
0
317
2024/11/22
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
0
123
2024/11/21
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
0
69
2024/11/21
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
0
68
2024/11/21
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
0
769
2024/11/20
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
0
4154
2024/11/19
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
0
75
2024/11/17
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос