ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
2017-02-10 00:00:00
3215
ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Энэ хуулиар цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан юм. Мөн Цагдаагийн алба хаагчийн нийгмийн асуудал, эрх зүйн баталгааг хангаж, амьдрал ахуй, ар гэртээ сэтгэл зовохгүйгээр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарсан юм.
Харин өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Цагдаагийн албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай асуудлыг холбогдох байнгын хороонд шилжүүлэв.