ШИНЭ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА СУРГАЛТЫГ ОНЛАЙНААР ЯВУУЛЛАА
ШИНЭ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА СУРГАЛТЫГ ОНЛАЙНААР ЯВУУЛЛАА
Сургалтын төвөөс Мэдээллийн технологи, холбооны газартай хамтран Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын 91 алба хаагчид шинээр мөрдөгдөж буй "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль"-ийн танилцуулга сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгууллаа.
Хуулийн үзэл баримтлал, бүтэц, агуулга, цагдаагийн байгууллагын үүрэг, оролцооны талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр өгч, онлайн сургалт явуулав.
Шинээр батлагдсан хуулийн талаарх мэдээллийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын алба хаагчдад түргэн шуурхай хүргэж, хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарах асуудлын талаар зөвлөмж өгч, асуулт, хариултын журмаар харилцан мэдээлэл солилцон, орон зайнаас үл хамааран онлайн хэлбэрээр явуулсан нь чухал ач холбогдолтой юм.