БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэн батлагдаж, энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сургалт зохион байгуулжээ.
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын тус аймаг дахь салбартай хамтран Хамтарсан багийн гишүүдийг чадваржуулах зорилгоор цагдаагийн алба хаагч нарт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэглэх ур чадвар эзэмшүүлэх, мэргэшүүлэх” чиглэлээр сургалт зохион байгуулсан байна. Тус сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Оюунчимэг, ЦЕГ-ын Сургалтын төвийн ахлах багш, цагдаагийн хошууч, Э.Тэмүүжин нар явуулжээ.
Сургалтад багийн Засаг дарга, нийгмийн бодлогын түшмэл, өрхийн эмч, хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хүүхдийн байцаагч нар хамрагдав.