ТӨВ АРХИВЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
2017-02-08 00:00:00
1535
ТӨВ АРХИВЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
Төв, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд дахь цагдаагийн газар, хэлтсүүдийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан алба хаагч, ажилтнуудад нэгдсэн сургалт зохион байгууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын баталсан “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт бүсчилсэн сургалт явуулах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан тус сургалт гурав хоногийн хугацаанд үргэлжилж, хамрагдсан алба хаагч, ажилтнуудад сертификат гардуулав.