ШҮҮХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ДАДЛАГА СУРГАЛТ ЯВУУЛЛАА
2017-02-06 00:00:00
1307
ШҮҮХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ДАДЛАГА СУРГАЛТ ЯВУУЛЛАА
Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангах, алба хаагчдад мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас аймгийн Шүүхийн байгууллагатай хамтран дадлага сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар шүүгдэгч амиа хорлох үйлдлийг таслах зогсоох, олон нийтийн анхаарал татсан шүүх хуралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагын болон сонирхогчоор оролцож буй иргэд шүүх хуралдааны дэг, журам зөрчсөн үед таслан зогсоох зэрэг сэдвийн хүрээнд явагдав.