ХЭНТИЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС УДАА ДАРАА ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН "МОЛЛИ"-Г ДУРСГАЛЫН МЕДАЛИАР ШАГНАЛАА
УДАА ДАРАА ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН "МОЛЛИ"-Г ДУРСГАЛЫН МЕДАЛИАР ШАГНАЛАА
Цагдаагийн газрын албаны эрэлч нохойг гэмт хэрэгтэй тэмцэх, хэргийг халуун мөрөөр нь илрүүлэхэд сурган, эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж байгаа эрүүгийн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч О.Түмэнжаргалыг Цагдаагийн газрын даргын тушаалаар “Баярын бичиг”, мөнгөн шагналаар, албаны эрэлч нохой Моллийг дурсгалын медалиар тус тус шагнаж урамшуулав.
Албаны эрэлч нохой Молли нь Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт 2016 оны 7 дугаар сараас эхлэн ажиллахдаа төв, орон нутагт үйлдэгдсэн бусдын эд зүйлийг хулгайлсан долоон гэмт хэргийг илрүүлэн, иргэдийн хохирлыг цаг хугацаа алдалгүй барагдуулж, гэмт этгээдийг ял завшихаас урьдчилан сэргийлж, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хувь нэмэр оруулж байгаа юм.