ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын дарга, сумдын Засаг дарга, хэсгийн төлөөлөгчид гурвалсан гэрээ байгуулах үйл ажиллагааг энэ сарын 30-нд аймгийн ЗДТГ-т зохион байгуулжээ.
Энэхүү гэрээг байгуулснаар Цагдаагийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэн шалгаж шийдвэрлэхэд хэсгийн төлөөлөгчийн ажлыг чиглүүлэн, ажиллах нөхцөл боломжийг хангах юм.
Мөн энэ үеэр өнгөрөгч онд сум орон нутгийн хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажлыг дэмжиж, идэвх зүтгэлтэй хамтран ажилласан Хөлөнбуйр, Баяндун, Халхгол, Матад, Баянтүмэн сумдын Засаг дарга нарт Цагдаагийн газраас талархал, үнэ бүхий зүйл гардуулсан байна.