ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
Дорнод аймаг дахь Цагдаагийн газар 2016 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа энэ сарын 23-нд зохион байгууллаа.
Тайлангийн хуралд цагдаагийн газрын дарга, даргын зөвлөлийн гишүүд, алба хаагч нар оролцсон бөгөөд урилгаар Хууль зүйн хэлтсийн дарга Б.Алтансүх, Аймгийн иргэний зөвлөлийн дарга Б.Өлзийбаян, Аймгийн прокурор, хууль цаазны итгэмжит зөвлөх Б.Ууганбаатар, Ахмадын хорооны дарга, цагдаагийн бэлтгэл хошууч Х.Болдбаатар, ахмад ажилчид, алба хаагчдын гэр бүл хүрэлцэн ирсэн.
Тайлангийн хурлын үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчдыг шалгарууллаа. Хөдөлмөрийн болон ажил мэргэжлийн аваргаар 12 алба хаагч, Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр найман алба хаагчийг шагнаж урамшууллаа.
Мөн ахмад ажилтан нарт Цагдаагийн газрын Ахмадын хорооноос Ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярыг тохиолдуулан ойн тэмдэг, дурсгалын номыг гардуулсан гэж Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.