НОХОЙН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2016-11-15 00:00:00
1181
ЦЕГ-ын Сургалтын төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч ахлах ахлагч П.Мөнхбат, дэд ахлагч Т.Оргилболд нар Томми, Мерри нэртэй хоёр нохойн хамт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод сургалтад хамрагдаад иржээ.
Шинэ төрлийн гэмт хэрэг болох тэсэрч дэлбэрэх бодисыг олж илрүүлэх чиглэлийн сургалт гурван сарын хугацаанд үргэлжилсэн байна. Ингэснээр англи спанель үүлдрийн ноход болох Томми, Мерри хоёр ЦЕГ-ын Сургалтын төвийн Албаны нохой сургалтын хэлтэст үүрэг гүйцэтгэж эхэлж байгаа юм.
Сонирхуулахад, манай улсад энэ үүлдрийн зургаан нохой байдгаас хоёр нь цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэдэг бол бусад нь хувь хүмүүст байдаг аж.