ХУУЛЬ ЗҮЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА
ХУУЛЬ ЗҮЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА
Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг угтан Хууль зүйн сайдын 2016 оны А/71 дүгээр тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг, мөн тус хэлтсийн түр хамгаалах байрны дарга, хошууч Д.Сэржмядаг нарыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр тус тус шагналаа.
Шагналыг Хууль зүйн яамны ТНБ-ийн дарга Ж.Баярцэцэг гардуулж цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүссэн байна. Цагдаагийн байгууллагад бүсгүйчүүдээ манлайлан ажиллаж байгаа хоёр алба хаагчдаа баяр хүргэе