ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СУРГАЛТЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА

2016-03-02
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СУРГАЛТЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СУРГАЛТЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх ажиллагаанд оролцох алба хаагчдыг сонгон шалгаруулалтанд бэлтгэх сургалтыг  Цагдаагийн Ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуультай хамтран 21 хоногийн хугацаатай явуулахар болж, нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа.

 

Нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Г.Бадарч, Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Сургалтын төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Цогтбаяр албаны бусад хүмүүс оролцлоо. Энэхүү сургалтанд бүх түвшний цолтой 50 гаруй алба хаагч нар хамрагдаж байгаа юм.
Сургалтаар англи хэл, сэтгэл судлал, жолоодлогын ур чадвар, галт зэвсэг хэрэглэх ур чадвар зэрэг хичээлүүдийг мэргэжлийн багш нар зааж байна. Сургалтанд хамрагдаж тусгай комиссын шалгалтанд тэнцсэн алба хаагчид Энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх болзол хангах юм.