ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газраас мэдээлж байна.
Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газраас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 60-н айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулан нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П. Энхтогтох, Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав болон Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын удирдлагууд, алба хаагчид тэдний гэр бүл үр хүүхдүүд оролцлоо.
Энэхүү байрыг Хаан банктай хамтран нэг жилийн хугацаанд барьж байгуулжээ. Дархан хотын бүтээн байгуулалтанд бас нэгэн өнгө нэмсэн энэхүү байранд цагдаагийн алба хаагчдын төлөөлөл 60-н алба хаагчийн гэр бүл амьдарч эхэллээ.Энэхүү барилгыг "Хос уран цамхаг" констракшн ХХК, ""Сувдан алх" ХХК зэрэг барилгын компаниуд барьжээ.