БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
2015-05-14 01:00:00
1709
“АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ, СААХАЛТ АЙЛЫН САНАА НЭГ” ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН ЯВУУЛЛАА
Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, айл хөршийн сэтгэлээр бие биенийхээ өмч хөрөнгийг хамгаалах хандлагыг бий болгох зорилгоор “Айл хүний амь нэг, Саахалт айлын санаа нэг” арга хэмжээг 6, 7, 8, 22, 23-р байрны иргэдийг хамруулан Булган сумын Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөл, Иргэний зөвлөлтэй хамтран зохион явууллаа. Арга хэмжээний хүрээнд Ая дууны мэндчилгээ, Хөгжөөнт буухиа, Байрны нэрэмжит мод тарих ажлуудыг хийж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг тарааж сурталчлан ажиллаа.