БУЛГАН АЙМАГ БЭЛЭН БУС ТОРГУУЛИЙН МАШИНТАЙ БОЛСОН АНХНЫ АЙМАГ БОЛЛОО
2015-04-10 01:00:00
1919
БУЛГАН АЙМАГ БЭЛЭН БУС ТОРГУУЛИЙН МАШИНТАЙ БОЛСОН АНХНЫ АЙМАГ БОЛЛОО
Булган аймгийн Цагдаагийн газар иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх, иргэд цагдаагийн алба хаагчийн хоорондын харилцаа хандлагыг сайжруулах, цагдаагийн алба хаагч нарыг торгуулийн бэлэн мөнгөтэй харьцахаас урьдчилан сэргийлэх зорилгоор БЭЛЭН БУС ТОРГУУЛИЙН МАШИНТАЙ болж, холбогдох тогтоол, журмыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулж батлуулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэллээ.