en

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ НОМ

2015-03-03 00:00:00
2855

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ НОМ

ЦЕГын Судалгааны төвийн ахлах мэргэжилтэн, АНУ-ын Миссури мужийн их сургуулийн Криминологийн шинжлэх ухааны магистр Д.Нямбат Канадын бестселлер "Гэмт хэргийг танихуй: Мөнгө угаах номыг орчуулан хүргэж байна.

"Гэмт хэргийг танихуй: Мөнгө угаах" ном нь Канадын бестселлэр болж байсан бөгөөд номын зохиогч Крис Матерсийн амьдралын туршлага дээр тулгуурлагдан бичигдсэн. Зохиогч нь Канадын эзэн хааны цагдаагийн газрын нууц цагдаагийн ажилтан болох үүрэг хүлээж халхалваар бий болгосон санхүү, хөрөнгө орууулалтын компанид мөнгө угаагч гэмт этгээдийн дүрд хувирч 20 гаран жил эрүүгийн гэмт хэргийн ертөнцөд амь сөрөн ажилласан туршлагатай нэгэн юм. Мөнгө угаах гэмт хэргийг тодорхойлон Монгол улсын эрүүгийн хуульд зүйлчилсэн боловч манай улсын хууль, шүүхийн практикт ял шийтгэгдсэн нэг ч тохиолодол гараагүй байгаа нь хууль сахиулагч нар цаашлаад прокурор, шүүгч нар, эрх зүйч мэргэжлээр бэлтгэгдэн суралцаж байгаа оюутнууд, хуулийн сургуулийн багш нарын энэ гэмт хэргийн талаарх ойлголт гүнзгий бус байгааг илэрхийлж байна. Иймд энэхүү номыг уншснаар мөнгө угаах гэмт хэрэг гэж юу болох, яаж таниж илрүүлэх, бусад гэмт хэргээс ялгагдах онцлог, яагаад бүхий л төрлийн гэмт хэрэгтэй холбогддог болох, мөнгө угаах гэмт хэргийн цаана заавал ч үгүй өөр өөр гэмт хэргүүд нуугдаж байдаг учрын мэдэх болно.

Энэ номын өмнөх үгэнд :
Зохиогч Крис Матерс бол үнэхээр гайхалтай чадвартай цагдаагийн нууц ажилтан билээ. Миний бодлоор зохиогч номоор дамжуулан өөрийн туулсан амьдралыг бусадтай хуваалцаж буй нь сайхан явдал юм. Хууль сахиулах ажил энгийн нэг алба, жирийн үйл ажиллагаа биш бөгөөд жинхэнэ мэргэжлийн ур чадвар шаардаж байдаг. Нэг үгээр төлөг буулгахаас тэс өөр ойлголт. Зохиолч амьдралынхаа амин чухал зүйлүүд болох гэр бүл, арын амьдралаа гаргуунд нь орхиж ажилдаа анхаарах нь олонтаа байсан. Зарим цагдаагийн ажилтнууд орон нутгийн болон олон улсын цагдаагийн байгууллагуудтай хамтран ажиллах, тэдэнтэй ах дүүсийн харилцаа үүсгэхийн тулд өөрийнхөө хэв маяг, яриагаа өөрчлөх шаардлага үүсдэг байсны нэг гэрч нь Крис бөлгөө.

Цагдаагийн бүрэлдэхүүнээс нууц цагдаагийн ажилтныг сонгоход их хэцүү байдаг. Бага зэрэг этгээд зан авиртай ажилтныг сонгох нь зүйтэй гэж үзэх хүн ч бий. Гэвч хэн ч сонгогдсон байлаа хамгийн гол нь тэд өөрсдөө хүссэн байх учиртай. Нууц ажилтнуудын нийтлэг шинжүүд гэвэл тэд цагдаагийн ажилтан шиг харагддаггүй, жүжиглэх дуртай, хурц үйл явдал өрнүүлэх чадвартай, ямар ч байдалд орсон хурдан сэтгэдэг, тэдний амь насыг өөрөөс нь өөр хүн аврахгүй гэдгийг мэддэг явдал. Хэргийн араас явж байхад нэгнийх нь чадвар нөгөөгөөсөө илүү гэдэг нь ажиглагддаг. Крис Матерс нь хамгийн сайн нь гэж хэлж болно.

Крис Монтреал орчимд өссөн тул англи болон франц унаган хэлтэй. Мөн испани, итали хэлээр чөлөөтэй ярьдаг. Кантонез хэлээр бас ойлголцоно. Тэрээр маш хурдан биеэ авч явах байдал, зан харьцаа, ярианы өнгөө өөрчилж хэн ч болж хувирах чадвартай. Маш их зүйл уншиж судалсан, аливаа шинжлэх ухааны томъёоны лавлах л гэсэн үг. Нэг удаа Крис хэдэн инженерүүдтэй цуг ярилцаж байтал нэг нь та инженер мэргэжлийг хаана эзэмшсэн бэ гэж асууж байсан. Тэрээр бас алиа хошин зантай гэдэг нь энэ номноос мэдрэгдэх байх. Миний бодлоор магадгүй энэ зан нь өөрийнх нь болон хамтрагчийнх нь амь насанд өдөр бүр эрсдэл учирч, тэндээс яаж амьд мэнд гарах уу хэмээн сэтгэж байсантай холбоотойгоор төлөвшсөн болов уу.

Энэхүү ном зөвхөн цагдаа нарт зориулагдаагүй юм. Хүмүүс яагаад гэмт хэрэг үйлддэг, тэр дундаа мөнгө угаах гэмт хэргийг хэн үйлддэг, гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж буйг сонирхдог хэн ч бай уншихад амттай байх болно. Хорин жил мөнгө угаагч гэмт хэрэгтний дүрээр ажилласан түүний арвин их туршлагыг хэн ч гүйцэхгүй бөгөөд гэмт хэргийн ертөнцөд олон олон нууцыг тайлж чадсан гавъяатай. Гэмт этгээдийн асар их бохир мөнгийг эргэлтэнд оруулахаар ажиллаж байхдаа тэдэнтэй яаж харьцахаа мэддэг, тэдний этгээд үг хэллэгийг сайн сурсан нууц ажилтан юм. Номондоо бас холливудын кино гэмт этгээдэд хэрхэн нөлөөлдгийг өгүүлсэн байгаа.

Гэмт Хэргийг Танихуй: Мөнгө Угаах Гэмт хэрэг ном нь бодит амьдралаас сэдэвлэсэн, сургамжтай, хөгжилтэй, гайхалтай “сурах бичиг” болж чадсан. Бидний хажууд бас нэг дэлхий зэрэгцэн оршиж байгаа боловч ажлаа хийж буй цагдаа өөр дүрд хувиран түүнд нэвтэрч, тэднийг харж чадсан нь биширмээр юм. Бид түүний цагийг бүртгэх ч юм уу ажлаа үнэхээр хийж буй эсэхийг хянах боломжгүй байсан хэдий ч тэр жинхэнэ цагдаагийн шудрага ажилтан гэдгээ олон зүйлээр нотолж байлаа. Номыг уншиж дуусаад уншигч авхай та мөнгө угаах гэж ямар гэмт хэрэг байдаг юм, хэрхэн үйлдэгддэг юм, хэрхэн илрүүлдэг юм, та энэ гэмт хэргээс хэрхэн өөрийгөө сэргийлж чадах уу зэрэг мэдлэгийг авах болно.

Энэ номыг харах болгонд Канадын Эзэн Хааны Морьт Цагдаагийн Газрын Комиссараар ажиллах хугацаандаа олон шөнө нойргүй хонодог байсан үе минь санагддаг юм гэж Канадын ЦЕГ-ын дарга, ИНТЕРПОЛЫН Ерөнхийлөгч асан Норман Инкстер бичжээ. Энэ эрхэм Канадын Эзэн Хааны Морьт Цагдаагийн Газрын Дарга Комиссар (1987-1994) ИНТЕРПОЛ-ын ерөнхийлөгч (1991-1994) тус тус ажиллаж байсан.

ХАРИН ОРШИЛ ХЭСЭГТ:

Эд мөнгөөр мэргэжлийн ур чадварыг худалдаж авсан ч тэр нь сэтгэлд шингэсэн мэдлэгийн нэгээхэн хэсэгт ч хүрэхгүй.

Жеймс Балдвин (1924-1987)

Би Канадын Эзэн Хааны Морьт Цагдаагийн Газарт хорин жил ажилласнаараа их бахархаж байна. Энэ байгууллагын талаар урд нь сонсож байгаагүй хүмүүст хэлэхэд энэ нь Канад улсын цагдаагийн төв байгууллага бөгөөд алба хаагч нар нь улаан өнгийн оруулгатай дүрэмт хувцас, өргөн хүрээтэй сийрсэн малгай өмсч морь унан үүргээ гүйцэтгэнэ. Маш содон төрхтэй гэж хэлж болно. Бидний хувцсыг ардчиллын бэлэг тэмдэг ч гэж нэрлэдэг. Ерөнхийдөө том биетэй, сайхан зүстэй, хүчирхэг дөрвөлжин биетэй морь унах ба гэмт этгээдийг баривчлах үедээ “Хатан хааны нэрийн өмнөөс” гэж хэлнэ. Бидний төрх аятайхан санагдаж байна уу.

Зарим гэмт хэрэг үнэхээр онц ноцтой байдаг боловч жирийн иргэдийн өдөр тутмын амьдралд тэр болгон нөлөөлдөггүй. Гэвч өдөр тутам дэлхий өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл ямар ч буруу зүйл хийгээгүй улс орнуудын иргэд, эдийн засаг нь гэмт хэргийн улмаас хохирол амсах нь олон боллоо. Зэрлэг онгон байгальтай, ёс зүй баримталдаг байсан нийгмээс орчин үеийн соёлт нийгэмд шилжсэний дараагаас эхлэн олон янзын хүндрэлтэй асуудлууд тэр дундаа гэмт хэрэг, террорист халдлагууд үйлдэгдэж эхэлсэн. Ингээд манайхны зарим нь морьноосоо буун, зүсээ хувирган муухай царайтай болж нөгөө ертөнцөд ажиллах нь зүйтэй гэж шийдсэн бөгөөд түүнээс хойш дүрэмт хувцсаа би өмссөнгүй.

Канадын цагдаагийн төв байгууллага нь ИНТЕРПОЛ-ын нэг гишүүн орон бөгөөд орон нутагтаа болон олон улсын хэмжээнд хууль сахиулагч нартай хамтран улс хооронд хил дамнан үйлдэгдсэн гэмт хэрэгтэй тэмцдэг. Өнгөрсөн бүх хугацаанд ихэнх цагийг нууц ажилтан байж өнгөрүүллээ. Залуухан байхдаа гудамжинд хар тамхинд донтогчийн дүрээр мансууруулах бодис худалдаж авах ажлыг хийдэг байлаа. Сүүлдээ ажилдаа ч туршлагажлаа, нас ч бага зэрэг явах үед зохион байгуулалттай үйлдэгддэг гэмт хэргийн араас хөөцөлддөг болсон. Сүүлийн хэдэн жил хуурамч бизнесийн компаниудыг хэд хэдэн улсад үүсгэн халхавч бий болгон гэмт этгээдийн мөнгийг угаах ажлыг хийв.

Хэдийгээр үзсэн, харсан зүйлээ бүгдийг нь та бүхэнд хэлмээр байгаа боловч чадахгүй нь. Яагаад гэвэл энэ ном хэн нэгний намтар биш бөгөөд гэмт хэргийн тухай өгүүлнэ. Дараагийн нэг шалтгаан бол олон жилийн өмнө хэрвээ би ажиллаж байх хугацаандаа олж авсан мэдээллээ гадагшаа гаргасан тохиолдолд ял шийтгэлтэй шүү гэсэн баталгаан дээр гарын үсгээ зурсан юм. Үүнээс болж Канадын засгийн газар намайг төрсөн өдрөө дахин тэмдэглэж чадахгүй болгочих ч боломжтой. Үүнээс ч том шалтгаан байгаа нь номонд дурдьсантай ижилхэн эрүүгийн хэргүүд одоо маш олон улс орнуудад шалгагдаж байгаа, тэднийг илрүүлэх арга техникүүд нь ч гэсэн төсөөтэй тул энэ бүгдийн талаар ярьж болохгүй байна. Нэг үгээр тодорхой нэг хэргийн тухай ингэсэн гээд яривал уншигч танд сонирхолтой байх боловч хэргийн араас хөөцөлдөж байгаа хамтран ажиллагсад, найзууд маань хүндхэн байдалд орох аюултай.

Гэсэн хэдий ч энэхүү номонд аль аль улсад очин хэрхэн гэмт этгээдтэй нөхөрлөж, улмаар шүүхэд шилжүүлж байсан тухайгаа өгүүлсэн. Бид тэдний бизнесийн түнш, хөрөнгө оруулалтыг зуучлагч, мөнгийг нь эргэлтэнд оруулагч зэргээр жүжиглэж байгаад цаг нь болохоор баривчлан, бохир мөнгийг улсын санд тушаадаг байлаа. Зарим хүмүүсийн нэрийг өөрчлөхөөс аргагүй байсан бөгөөд минийх ч гэсэн хуурамч нэр байгаа.

Маш олон номонд тухайн улсын болон олон улсын хууль эрх зүйн талаар тайлбарласан байдаг учраас би хуулийн нэр томъёо хэрэглэхээс аль болох зайлсхийсэн. Иймд энэ номыг уншсанаар гэмт этгээдийн этгээд үг хэллэг, үйл ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэг хэрхэн үйлдэгддэг, бохир орлогыг хэрхэн олж яаж угаадаг талаар та мэддэг болно.

Миний эцэг эх намайг өсгөж хүмүүжүүлсэн нь үнэн боловч Канадын цагдаагийн газар жинхэнэ эр хүн болж төлөвшүүлсэн тул бүх хамтран зүтгэгч нар минь миний гэр бүлийн гишүүд билээ" гэж бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл
0
77
2026/03/30
“365 анхаарч хайрлая” аян “Мөнгөн мод-2025” шагнал хүртлээ
“365 анхаарч хайрлая” аян “Мөнгөн мод-2025” шагнал хүртлээ
0
50
2026/03/27
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/03/27
ИРГЭДЭЭС 2026 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ЦАГДАА, ДОТООДЫН  ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН  САНАЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ
ИРГЭДЭЭС 2026 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН САНАЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ
253
253
2026/03/26
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ.
253
253
2026/03/25
Төв аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/03/25
Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн
253
253
2026/03/24
Дотоод аудитын хэлтсийн 2026 оны I улирлын тайлан
Дотоод аудитын хэлтсийн 2026 оны I улирлын тайлан
253
253
2026/03/23
Дотоод хяналт-аюулгуй байдлын газраас 2026 оны I улиралд хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Дотоод хяналт-аюулгуй байдлын газраас 2026 оны I улиралд хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/03/23
Хууль бус ашигт малтмал олборлолтыг илрүүлж, ноцтой хор хохирол учрахаас урьдчилан сэргийллээ

“Мэдээллийн аюулгүй байдал, цахим гэмт хэргийг бууруулах чиглэлээр хариу арга хэмжээ”-ний чиглэлээр дараах судалгааг танилцуулж байна.
253
253
2026/03/23
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/03/23
Мэндчилгээ
Мэндчилгээ
253
253
2026/03/23
Цагдаагийн ахмад С.Будхүүд “Монгол Улсын гавьяат дасгалжуулагч” цол хүртээлээ
Цагдаагийн ахмад С.Будхүүд “Монгол Улсын гавьяат дасгалжуулагч” цол хүртээлээ
253
253
2026/03/23
Хууль бусаар мод бэлтгэсэн хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүллээ
Хууль бусаар мод бэлтгэсэн хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүллээ
253
253
2026/03/23
“Өсвөр үеийнхэн ба Байгаль орчны хууль тогтоомж” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
“Өсвөр үеийнхэн ба Байгаль орчны хууль тогтоомж” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
253
253
2026/03/23
Ховор амьтан агнасан иргэнд торгуулийн ял оноолоо
Ховор амьтан агнасан иргэнд торгуулийн ял оноолоо
253
253
2026/03/23
“Хүрэн баавгай” агнасан хэргийг илрүүллээ
“Хүрэн баавгай” агнасан хэргийг илрүүллээ
253
253
2026/03/23
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН СУДАЛГАА
253
253
2026/03/20
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
253
253
2026/03/20
Зөрчлийн тухай хуулиас...
Зөрчлийн тухай хуулиас...
253
253
2026/03/23
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/03/23
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/03/19
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа
253
253
2026/03/23
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/03/23
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд “Мэндчилгээ” дэвшүүллээ

Салсан эхнэрээ хутгалж гэмтээжээ
Салсан эхнэрээ хутгалж гэмтээжээ
253
253
2026/03/23
Цагдаагийн хурандаа Г.Ганболд, Э.Идэрцог, Г.Арсланхуяг нар “Монголын Улсын гавьяат хуульч” цол хүртлээ
Цагдаагийн хурандаа Г.Ганболд, Э.Идэрцог, Г.Арсланхуяг нар “Монголын Улсын гавьяат хуульч” цол хүртлээ
253
253
2026/03/23
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл
0
77
2026/03/30
“365 анхаарч хайрлая” аян “Мөнгөн мод-2025” шагнал хүртлээ
“365 анхаарч хайрлая” аян “Мөнгөн мод-2025” шагнал хүртлээ
0
50
2026/03/27
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
49
2026/03/27
ИРГЭДЭЭС 2026 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ЦАГДАА, ДОТООДЫН  ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН  САНАЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ
ИРГЭДЭЭС 2026 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН САНАЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ
0
114
2026/03/26
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ.
0
81
2026/03/25
Төв аймгийн цагдаагийн газрын барилга
0
68
2026/03/25
Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн
0
99
2026/03/24
Дотоод аудитын хэлтсийн 2026 оны I улирлын тайлан
Дотоод аудитын хэлтсийн 2026 оны I улирлын тайлан
0
91
2026/03/23
Дотоод хяналт-аюулгуй байдлын газраас 2026 оны I улиралд хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Дотоод хяналт-аюулгуй байдлын газраас 2026 оны I улиралд хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
0
76
2026/03/23
Хууль бус ашигт малтмал олборлолтыг илрүүлж, ноцтой хор хохирол учрахаас урьдчилан сэргийллээ
Хууль бус ашигт малтмал олборлолтыг илрүүлж, ноцтой хор хохирол учрахаас урьдчилан сэргийллээ
0
35
2026/03/27
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос