ЦЕГ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА
2015-02-04 00:00:00
1835
ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвөөс санаачлан яаралтай түргэн тусламжийн 103 дуудлагын шуурхай ажиллагааг хангах чиглэлээр уулзалт зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүйн яамны дэд сайд Ц.Уугангэрэл, Эрүүл мэнд, спортын яамны дэд сайд Д.Атармаа болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар бусад холбогдох байгууллагын дарга удирдлагууд урилгаар оролцож тулгамдаж буй асуудлууд болон цаашид хамтран зохион байгуулах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцон, үйл ажиллгаандаа тусгах талаар ярилцсан юм.