Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
2026-11-06 17:00:00
5
Тээврийн цагдаагийн албаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хурандаа цолтнуудын дунд уламжлалт снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр /2026.11.06/ зохион байгуулж байна.
Энэ удаагийн тэмцээнд нийт 32 тамирчин оролцож, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний зорилго нь үе үеийн хурандаа нарын харилцаа, холбоог бэхжүүлэх, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, хамт олны эв нэгдлийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршиж байна.
Тэмцээнд оролцож буй нийт тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.
100 жил