Цагдаагийн алба хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмж гардууллаа
2026-09-18 10:42:00
0
Өвөрхангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүрэг бүхий цагдаагийн алба хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмжийг өнөөдөр /2026.09.18/ гардууллаа.

Энэ хүрээнд 13.2 сая төгрөгийн үнэ бүхий 15 ширхэг 4G энгэрийн камер болон гар станцыг аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн юм. Эдгээр техник, тоног төхөөрөмж нь цагдаагийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх, шуурхай ажиллагааг дэмжихийн зэрэгцээ иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд чухал ач холбогдолтой.
100 жил