"Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр"-ийн баярын ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа
2026-07-17 10:29:00
0
Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Дотоодын цэргийн 104, Цагдаа, Дотоодын цэргийн Ахмадын хорооны 60 жилийн ой, "Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр"-ийг тохиолдуулан алба хаагчдад Төрийн дээд одон медаль, Хууль Зүйн Яам, Цагдаагийн Ерөнхий Газрын шагнал, хугацааны цол гардуулах ёслолын ажиллагааг /2026.07.17/ зохион байгууллаа.

Бидний баярт хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэн аймгийн удирдлага, төрийн цэргийн байгууллагуудын удирдлага, алба хаагчид, үе үеийн ахмад ажилтан, алба хаагчдын гэр бүл, иргэд Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“Монгол төрийн цагдаагийн сүр хүч, сүлд хийморь, яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай”
100 жил