"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
2026-08-12 16:15:00
1036
Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Бусдад залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тодруулбал, Энэ оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд оршин суух “Т” нь “Жолооны үнэмлэх гаргаж өгнө” хэмээн иргэн “Б”-с нэг сая орчим төгрөг авч залилсан гэх хэргийг шалгаж байна.
Иргэн Та аливаа бичиг баримт, зөвшөөрөл, төрийн үйлчилгээ болон бусад үйлчилгээг албан ёсны журмын дагуу холбогдох байгууллагуудаас авч, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.
100 жил