Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан Олон улсын Таеквон-Догийн 11 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээн энэ оны 08 дугаар сарын 03-09-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай зохион байгуулагдсан.
Тус тэмцээнд Ази тивийн болон бусад улс орны 37 орны төлөөлөл, нийт 1300 гаруй тамирчин, дасгалжуулагч, шүүгч, албаны төлөөлөл оролцож, Таеквон-Догийн төрөл бүрээр ур чадвар, хүч, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн юм.
Уг тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 9 алба хаагч оролцож, “Тулаан”, “Туль”, “Багийн тулаан”, “Багийн туль” зэрэг төрлүүдэд амжилт үзүүлж, 10 алт, 10 мөнгө, 5 хүрэл, нийт 25 медаль хүртлээ.
Тэмцээндээ амжилттай оролцсон баг, тамирчдадаа халуун баяр хүргэж, цаашдын ажил, спортод амжилт хүсье.



100 жил