Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо
2026-07-11 12:38:00
9
Өнөөдөр /2026.07.11/ Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, 713 цагдаагийн алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний зохицуулалт хийх, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна.
Цагдаагийн байгууллагаас наадамчин олон Та бүхнийг бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, өөрийн эд зүйлдээ анхааралтай байж, бусдад хүндэтгэлтэй хандахыг зөвлөж байна.
Дэлгэр сайхан Монгол орондоо
Дэнж хотойтол сайхан наадаарай.



100 жил