Хамтран ажиллах уулзалтыг зохион байгууллаа
2026-06-19 14:08:00
4
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын англи хэлний мэдлэгийг сайжруулах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр “Ef Eficta” компанитай хамтран ажиллах уулзалтыг өнөөдөр /2026.06.19/ зохион байгууллаа.
Уулзалтад Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав болон Ef Eficta компанийн бүрэн эрхт төлөөлөгч Т.Хишигдулам, мэргэжилтэн О.Гантулга нар оролцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд алба хаагчдыг ажлын байрнаас хөндийрүүлэхгүй, бие даан суралцах, хиймэл оюунд суурилсан аппликейшн ашиглан өөрийн түвшинд тохирсон шатнаас суралцаж ярих, сонсох, бичих, унших ур чадварыг ахиулах боломж давуу талтай юм.


100 жил