“Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн өглөөний дасгал, арга хэмжээг зохион байгуулагдаж байна
Дундговь аймгийн хэмжээнд бүх нийтийн өглөөний идэвхтэй дасгал, хөдөлгөөний арга хэмжээ иргэд, олон нийтийг хамруулан “Эрүүл монгол хүн” үндэсний аяны хүрээнд энэ оны 11 сарын 01-нээс эхлэн өдөр бүр зохион байгуулагдаж байна.
Үүнтэй холбогдуулан тус Цагдаагийн газраас дээрх дасгал, хөдөлгөөний арга хэмжээг энэ оны 12 дугаар сарын 03-ны өдөр хугацаанд хариуцан зохион байгууллаа.
Өглөөг өөртөө зориулж, дасгал хөдөлгөөнд ирж хамрагдсан иргэдэд цагдаагийн алба хаагчийн ажлын онцлог, бие бялдрын бэлтгэлжилтийн талаар танилцуулж, биеийн хүч, мэх хэрэглэх үзүүлбэрээс сонирхуулан, эрүүл мэндийг дэмжих витамин өгч ажилласан байна.
Мөн иргэд, оролцогчдын дунд гир өргөх, гарын атгалт шалгах тэмцээнийг эмэгтэй, эрэгтэй төрлөөр явуулж, шалгарсан хүмүүсийг шагнаж урамшуулсан.