en

ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар: Цагдаагийн алба хаагчид “Авлигаас ангид хамт олон” болох уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна

2014-10-08 00:00:00
3172

- Цагдаагийн байгууллага энэ жил авлигатай тэмцэх чиглэлээр уриалга гарган ажиллаж байгаа талаар яриагаа эхэлье.

Ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлж цагдаагийн байгууллага, алба хаагчийн ажил, үйлчилгээг нээлттэй ил тод болгох, хүнд сурталгүй үйлчилгээг иргэдэд хүргэх түүнчлэн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Авлигаас ангид хамт олон” болох уриалгыг цагдаагийн алба хаагчид дэвшүүлэн ажиллаж байна.

Зөвхөн цагдаа бус төрийн бүх байгууллага авлигатай тэмцэх ажлуудыг тодорхой түвшинд зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Авлига үгүй гэж хэлэх ёс зүйтэй, авлигаас ангид амьдрах орчин нөхцөлтэй, төрийн байгууллагуудыг авлигагүйгээр манлайлж, том төрөөс ухаалга төрийн санаачилгыг хэрэгжүүлж, авлигагүй нийгмийг сонгон амьдрахыг” нийт цагдаагийн алба хаагчдад уриалж, “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр” гаргаж төв, орон нутгийн цагдаагийн бүх байгууллага, нэгжид байрлуулж авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх олон талт ажлыг зохион байгуулж байна.

Авлигатай тэмцэх газрын судалгаагаар цагдаагийн байгууллага авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээгээр хамгийн эрсдэлтэй 5 байгууллагад олон жил нэрлэгдэж явсан байдаг. Харин хамгийн сүүлийн үнэлгээгээр +55,5 оноогоор нийт 50 байгууллагаас 25 дугаарт үнэлэгдсэн нь цагдаагийн байгууллагын авлигын эсрэг явуулж байгаа үйл ажиллагаа зохих үр дүнгээ үзүүлж байгаагийн илрэл юм. Цаашид бид энэ түвшинг ахиулах, авлигатай тэмцэх үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлсан, үлгэр дуурайл болсон хамт олон болохын төлөө ажиллаж байна.

- Цагдаагийн албаны тухай хуульд тусгагдсан “авлигагүй цагдаагийн алба хаагч”-ийн эрхзүйн орчны талаар тодруулна уу?

Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулахыг зорьсон нэг чухал зүйл бол цагдаагийн үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо юм. Цагдаагийн байгууллага, алба хаагчдад тавих хяналтын нэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн бараг бүх улс хэрэглэдэг, гаднаас тавих хяналтыг “democratic control” буюу иргэний хяналт гэдэг. Мэдээж энэ хуульд шүүхийн, прокурорын, хүний эрхийн байгууллагын зэрэг гаднаас нь хянах зохицуулалтыг тусгасан. Цагдаагийн албаны тухай хуульд тусгагдсан “Иргэний зөвлөл” нь аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд байгуулагдан ажилласнаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон чухал эерэг үр нөлөө үзүүлнэ. Тухайлбал, авлигын зөрчил, сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдүүлэх явдал ч нэн тэргүүнд хамаарах болно. Цагдаагийн байгууллага дотоод хяналтын нэгжтэй байхыг хуульчилсан. Дотоод хяналтын хүрээнд алба хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйн талаарх иргэний гомдол, мэдээллийн дагуу хянан шалгах, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, түүнчлэн чухал анхаарах зүйл бол албан тушаалаа ашигласан гэмт үйлдлүүд, түүн дотор авлигын хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулна. Мөн Цагдаагийн албаны тухай хуульд заасан “алба хаагч удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг гагцхүү хуульд заасны дагуу биелүүлэх, харин хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах, цагдаагийн байгууллага алба хаагчаар хуульд зааснаас өөр ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно” зэрэг заалтууд болон нөлөөллийн мэдүүлэг өгөх болсон зэрэг нь авлигаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой зохицуулалтууд юм.

- Авлигаас ангид байх нэг чухал нөхцөл нь байгууллагын ажил, үйлчилгээ ил тод, нээлттэй байх явдал юм?

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах талаар олон нийт, иргэдийн зүгээс шүүмжилдэг зүйл бий. Харин ил тод байдлыг хангах талаар Мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Засгийн газраас баталсан Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журмыг хэрэгжүүлэх, Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу ажил зохион байгуулах гээд олон ажил хийгдэж байна. Тухайлбал, байгууллагын хэмжээнд ил тод байдлыг хангах журмыг шинэчлэн баталж, ямар мэдээллийг хэн гэдэг албан тушаалтан, ямар хугацаанд ил тод болгож, олон нийтэд нээлттэй мэдээлж байх талаар зохицуулан ажиллаж байна. Ингэснээр шинээр боловсруулагдаж байгаа нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, хүний нөөц, тендер, санхүүгийн тайлан, түүнд хийсэн аудитын тайлан дүгнэлт, цагдаагийн байгууллагаас олгодог зөвшөөрөл, бүртгэл зэрэг бүх л үйл ажиллагаа цаг алдалгүй олон нийтэд нээлттэй болж, тэдгээрт олон нийт хяналт тавих нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ журмынхаа хэрэгжилтэд эргээд мониторинг хийж, улам боловсронгуй болгох, практикт бүрэн дүүрэн хэрэгжүүлэх ажлууд давхар хийгдэж байна.

- Авлигатай тэмцэхэд алба хаагч ажил үүргээ шударгаар гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэж бодогдож байна?

Авлига авчих вий гэсэндээ биш, угаасаа хэрэгцээ шаардлага дээрээ үндэслэн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа томоохон ажил гэж ойлгож болно. Алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх цөөнгүй шинэчлэл цагдаад хийгдэж байна. Тухайлбал, замын цагдаа торгуулийн мөнгийг хуудас бичээд бэлнээр авч байгаа нь иргэдэд ялангуяа торгуулсан хүмүүст авлига шиг харагддаг нийтлэг ойлголт байсан. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар бэлэн бус торгуулийн 400 ширхэг төхөөрөмж, хэвлэгч машиныг өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад авч өгсөн. Энэ нь цагдаагийн алба хаагч бэлэн мөнгөтэй харилцахгүй болох, аливаа зөрчил бүрэн бүртгэгддэг болох, ажлыг хөнгөвчлөх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд зориулагдсан юм. Энэ оны эхнээс нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөний дүрэм, журмыг сахиулах үүрэгтэй цагдаагийн алба хаагчид “Police reader” буюу бэлэн бус торгууль оногдуулах төхөөрөмж ашиглаж эхэлснээр зөрчил илрүүлэлт урьд оныхтой харьцуулахад 61,9 хувиар өссөн үр дүнтэй ажил болсон бөгөөд алба хаагчдыг авлигад хардах нөлөөллийг арилгах боломж бүрдлээ. Цаашид явган болон машинт эргүүлийн алба хаагчдад, орон нутагт энэ төхөөрөмжийг авч өгөх хэрэгцээ шаардлага харагдаж байгаа юм.

- Цагдаагийн байгууллага, алба хаагчийн авлигаас ангид байх үйл ажиллагааны жишиг стандарт, ёсзүйн талаар тодруулж хэлбэл?

Ёс зүйн хэм хэмжээг хатуу чанга мөрдөх, мөрдүүлэх явдал авлигатай тэмцэх ажлын нэг чухал хэсэг мөн. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчилж байна. Учир нь ямар зөрчил гаргавал ямар шийтгэл хүлээх вэ гэдгийг их тодорхой болгох шаардлагатай, адилхан нэг хэм хэмжээг зөрчсөн зөрчилд хоёр өөр шийтгэл ногдуулдаг явдлыг эцэс болгоно.

Мэдээж хэрэг авлигын зөрчлийг ноцтойд тооцож, хүлээлгэх хариуцлага нь хамгийн хатуу байх болно. Харин авлига, ёс зүй хоёр тусдаа шүү дээ. Ёс зүйн алдаа гаргаад арга хэмжээ авахуулсан алба хаагчийг авлига авсан мэтээр ойлгох тохиолдол байдаг.

Ер нь Монголд 9000 орчим алба хаагчтай төрийн байгууллага хэд билээ. Нийт бие бүрэлдэхүүний дундаас алдаа гаргах хүн мэр сэр байх юм. Бид хууль тогтоомжийн хүрээнд албаны шалгалт хийж, асуудлын дагуу өргөдөл гомдлыг барагдуулж, шийдээд явдаг. Цагдаагийн алба хаагчийн авлигатай холбоотой гомдол, мэдээлэл 7 хоногт 3-4 удаа ирдэг ч алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдсон нь цөөхөн. Тухайлбал, гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэхээр хохирогч эсвэл холбогдогч талын аль нэг нь гомдож улмаар авлига авсан мэтээр хардаж, бусдад сөрөг мессежийг түгээж эхэлдэг. Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрт заасны дагуу цагдаагийн алба хаагчийн харилцааны соёлыг дээшлүүлэх дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх гэж байна. Дүрэм журам боловсруулж байгаатай холбогдуулан хэлэхэд бид цагдаагийн байгууллагын хэмжээнд мөрдөгдөх авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхэд чиглэсэн стандарт боловсруулж алба хаагчдаараа хоёр ч удаа хэлэлцүүлээд, холбогдох байгууллага, албан тушаалтанд хянуулж, санал авах шатанд явж байгаа. Аль ч улс орон цагдаагийн үйл ажиллагааны стандарт, ёс зүйн асуудалд онцгой анхаардаг.

- Цагдаагийн алба хаагчийн цалин хангамж буурлаа гэх юм. Буурахаар авлига авна гэсэн хардлага бий болно. Энэ талаар?

Бидний анхаардаг нэг асуудал бол алба хаагчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх явдал, үүнийг бололцооныхоо хэрээр батлагдсан төсөв, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж байгаа. Өнгөрсөн жил цагдаагийн анхан шатны нэгж дээр ажилладаг цагдаа бүрэлдэхүүнийхээ цалингийн зэрэглэлийг тус бүр нэг шатлалаар нэмэгдүүлж чадсан. Энэ жил Цагдаагийн албаны тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан “Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор цагдаагийн алба хаагчдын цол, удаан жил, онцгой албаны зэрэг нэмэгдлүүдийг шинээр тогтоосноор цалин хөлсийг бууруулахгүй байх арга хэмжээг авч байна. Тэгэхдээ энэ жилийн хувьд батлагдсан төсөвтөө багтаан бага, дунд тушаалын алба хаагчдынхаа нэмэгдлүүдийг олгоод, ирэх оноос бүгд жигдрээд явах юм, бусад алба хаагчид энэ жил урьд авч байсан нэмэгдлүүдээ авна. Мөн аймгийн төвөөс бусад суманд таваас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа 270 алба хаагчдад 30 сарын цалинтай тэнцэх урамшууллыг олгож эхэлсэн. Дараа жил гэхэд 80 гаруй алба хаагч авна, түүний дараа жил 60 орчим гэх мэтээр үргэлжлээд авна. Энэ мэт шинээр хийж буй ажлыг хүмүүс ярихгүй, хассан тухай л ярих юм. Хасагдсан асуудал байхгүй шүү дээ.

- Ажлын ачаалал их, цалин бага, дээр нь бас хаслаа гээд алба хаагчид өөрсдөө хэлж байгаа шүү дээ?

Ер нь цагдаагийн байгууллагад хийсэн судалгаа, тэдгээрийн дүгнэлт, зөвлөмжөөс харж байхад цагдаагийн алба хаагчийн цалин хөлсийг хууль хяналтын бусад байгууллагын хэмжээнд хүргэж, нэн даруй нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардах нь зүйтэй гэсэн байдаг. Цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт эхнээсээ хийгдэж эхэлсэн. Энэ ажил цагдаагийн анхан шатны нэгжийг бэхжүүлэх, гэмт хэрэг, зөрчилтэй гардан тэмцэж байгаа хүчээ бэхжүүлэх зорилготой. Иймээс нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт цагдаагийн 3 дугаар хэлтсийг байгуулсан. Баянзүрх дүүрэгт нэмж нэг хэлтэс байгуулна. Цаашлаад алба хаагчийг шагнаж урамшуулах, дэвшүүлэн томилох арга хэлбэрийг шударга болгох шаардлага байна. Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрт цагдаагийн байгууллагад чадахуйн зарчим буюу хэн ажил үүргээ шударгаар, үр дүнтэй хэрэгжүүлж байна, тэр хүнийг урамшуулах, дэвшүүлэх ёстой гэсэн зарчмыг баримтална. Энэ зарчмыг хэрэгжүүлэх талаар Төрийн албаны зөвлөлөөс баталдаг сонгон шалгаруулахад баримталдаг журамд өөрчлөлт оруулахаар саналаа нэгтгээд байна.

- Авлигатай тэмцэхэд цагдаа, олон нийтийн хамтын ажиллагаа их чухал гэж бодож байна?

Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн байгууллага “олон нийтийн итгэл хүлээж, иргэний дэмжлэгийг авах” зарчмыг үйл ажиллагаандаа баримтлах тухай заасан. Олны итгэлийг хүлээхийн тулд шударга ариун байх ёстой, шударга ёс зүйтэй хамт олон байхын тулд гадна, дотоод хяналтаа сайжруулах ёстой, үүний тулд олон түмний дэмжлэгт тулгуурлана л гэсэн үг.

Мөн 21 дүгээр зууны цагдаагийн үйл ажиллагааг “community oriented policing” буюу олон нийтэд түшиглэсэн үйл ажиллагаа, “intelligence led policing” буюу мэдээлэлд суурилсан үйл ажиллагаа байх болно гэж олон улсад үндсэндээ хүлээн зөвшөөрчихөөд байгаа. Энэ ойлголт, зарчим шинэ хуульд маш тодорхой тусгагдсан. Энэ бүхнийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд олон нийтийн санал, мэдээлэл, идэвх санаачилга зайлшгүй чухал үүрэгтэй.

- Цагдаагийн алба хаагчийн авлига, хүнд суртал, ёс зүйн асуудлаар мэдээлэл авах 126 тусгай дугаарын утас ажиллуулдаг. Энэ утсанд авлигатай холбоотой гомдол санал хэр олон ирдэг вэ?

Энэ утсаар голдуу харилцааны асуудлаар санал гомдол ирдэг. Авлигын тухай гомдол санал тун цөөхөн, ирсэн мэдээлэлд шалгалт явуулахаар тогтоогддоггүй. Торгуулсан, эсвэл буруу харьцсан гэсэн үндэслэлээр бухимдсан хүмүүс л их хандах юм даа. Бид дор бүр нь арга хэмжээ авч ажилладаг. Энэ утасны ач холбогдлыг хүмүүс сайн ойлгохгүй байна уу даа гэж үзээд, олон нийтэд сурталчлах ажлыг бас давхар хийж байгаа. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн график дизайны сургуультай хамтран оюутан залуусын дунд 126 дугаарын утсыг сурталчлах зургийн уралдаан явуулсан. Үүнд оюутнууд маань маш идэвхтэй оролцож 50 гаруй бүтээл ирүүлснийг Авлигатай тэмцэх газар, мэргэжлийн багш нартай хамтран дүгнээд, бүтээлүүдийг Үндэсний түүхийн музейд гурван өдөр үзэсгэлэн гаргаж, олон нийтэд толилуулсан. Та бүхэн 126 дугаарын утсаар цагдаагийн алба хаагчийн авлигатай холбоотой гомдол, саналаа ирүүлж болно. Эргэж холбогдох хаяг, утас харин тодорхой байх шаардлагатай.

- Авлига авсан нь тогтоогдсон алба хаагчдад ямар арга хэмжээ авдаг вэ. Дотооддоо тавих хяналт ямар түвшинд байна?

Дотоодын хяналтаар албан тушаалаа ашиглан бусдын хохирлын төлбөр мөнгийг хувьдаа ашигласан, алба хаагчдын цалингаас хууль бусаар суутгал хийсэн, албан үүргийнхээ дагуу олж мэдсэн мэдээллийг ашигласан, бусдын бизнест зуучилсан хийсэн зэрэг авлигын шинжтэй үйлдлийг илрүүлж, албанаас халах арга хэмжээ авсан. Тухайлбал, мөрдөн байцаагч М шалгаж байсан хэргийн холбогдогч нараас 2 сая төгрөг хахуульд авсан, мөрдөн байцаагч С хохирлын 5 сая төгрөгийг хувьдаа ашигласан зэрэг үйлдлийг тогтоон, Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлээд байна. Цаашид албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх зэргээр албан эрх мэдлийг хувийн ашиг хонжоо олоход ашиглах явдалтай хатуу тэмцэнэ. Ийм хүмүүсийг албанд байлгах нь шударга бус явдал. Харин авлига, ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчил үйлдсэн алба хаагч нарыг ажлаас халах хүртэл арга хэмжээ авч байна.

- Хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой асуудлаар саяхан танай газраас Сэлэнгэ аймагт шалгалт хийгээд, зарим албан тушаалтан ХАСХОМ-тээ тусгаагүй авто машин ашиглаж байсныг илрүүлсэн. ХАСХОМ-ийг шалгах бүртгэх, хянах ажил дотооддоо хэр явагддаг юм бэ?

Саяхан Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Завхан, Сэлэнгэ аймгуудын цагдаагийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн юм. Шалгалтаар ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан зарим нэг алба хаагчдад хариуцлага тооцож, ажил сайжруулах чиглэлээр үүрэг, чиглэл өгсөн.

Завхан аймгийн цагдаагийн газрын дарга 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ суудлын машинаа мэдүүлээгүй байсан зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцож, зөрчлийг дахин гаргахгүй байх талаар чиглэл өгсөн. Манай байгууллагын эрх бүхий алба тушаалтнуудын хувьд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д заасны дагуу алба хаагчдын мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй гэсний дагуу ажиллаж байна. Гэмт хэрэг, захиргааны зөрчил гээд үргэлж маргаантай асуудлын дунд ажилладаг, тангараг өргөсөн цагдаагийн нийт алба хаагчдыг хууль зөрчсөн зарим нэг алба хаагчдаас болж цагдаагийн байгууллагын нэр төрд халдаж, ”цагдаа нар авлига авдаг” гэж хавтгайруулан дүгнэх шаардлагагүй юм.

- Танд баярлалаа.

 

ШИНЭ МЭДЭЭ
Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
0
379
2024/12/19
Дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих боломж нэмэгдлээ
Дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих боломж нэмэгдлээ
0
119
2024/12/18
“ХҮНИЙ ЭРХ-ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ХҮНИЙ ЭРХ-ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/12/13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАДЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАДЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
253
253
2024/12/13
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2024/12/13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БУЙ АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БУЙ АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ
253
253
2024/12/13
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
253
253
2024/12/13
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги,  зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр,  бүтэц батлах тухай
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц батлах тухай
253
253
2024/12/13
“Ахлагчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
“Ахлагчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
253
253
2024/12/16
"Ахлагчийн өдөр"-ийг тохиолдуулан "Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгууллаа
253
253
2024/12/16
Журам шинэчлэн батлах тухай
253
253
2024/12/12
“Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн” эхэллээ
“Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн” эхэллээ
253
253
2024/12/12
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2024/12/11
Хууль сурталчлах “Дэвжээ-2024
Хууль сурталчлах “Дэвжээ-2024" тэмцээн боллоо
253
253
2024/12/16
“Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн өглөөний дасгал, арга хэмжээг зохион байгуулагдаж байна
“Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн өглөөний дасгал, арга хэмжээг зохион байгуулагдаж байна
253
253
2024/12/09
Хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хэлэлцүүлэг зохион байгууллаа
253
253
2024/12/09
“Мал, мах-2024” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна
“Мал, мах-2024” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2024/12/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/12/09
ЦБ-ын 2024.12 сар
253
253
2024/12/08
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Классик Пауэрлифтингийн тэмцээн” зохион байгуулагдаж байна
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Классик Пауэрлифтингийн тэмцээн” зохион байгуулагдаж байна
253
253
2024/12/06
Бригадын генерал Ц.Ням-Очирт хүндэтгэл үзүүллээ
Бригадын генерал Ц.Ням-Очирт хүндэтгэл үзүүллээ
253
253
2024/12/05
"Дахин нягтал"аян үргэлжилж байна
253
253
2024/12/05
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье
253
253
2024/12/05
“Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны өдөр” арга хэмжээг зохион байгуулав
“Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны өдөр” арга хэмжээг зохион байгуулав
253
253
2024/12/09
Мэндчилгээ
Мэндчилгээ
253
253
2024/12/05
“Камерын хяналтын дэд төв”-ийг байгууллаа
“Камерын хяналтын дэд төв”-ийг байгууллаа
253
253
2024/12/05
“Олон талт хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа
“Олон талт хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа
253
253
2024/12/05
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье
253
253
2024/12/03
Хууль сахиулах салбарын эмэгтэй манлайлагч хөтөлбөр амжилттай боллоо
Хууль сахиулах салбарын эмэгтэй манлайлагч хөтөлбөр амжилттай боллоо
253
253
2024/12/03
Эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо
Эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо
253
253
2024/12/02
Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
0
379
2024/12/19
Дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих боломж нэмэгдлээ
Дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих боломж нэмэгдлээ
0
119
2024/12/18
“ХҮНИЙ ЭРХ-ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ХҮНИЙ ЭРХ-ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
101
2024/12/13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАДЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАДЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
0
216
2024/12/13
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
0
164
2024/12/13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БУЙ АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БУЙ АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ
0
133
2024/12/13
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
0
95
2024/12/13
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги,  зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр,  бүтэц батлах тухай
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц батлах тухай
0
129
2024/12/13
“Ахлагчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
“Ахлагчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
0
76
2024/12/16
"Ахлагчийн өдөр"-ийг тохиолдуулан "Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгууллаа
0
65
2024/12/16
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос