“Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалт зохион байгууллаа
2024-11-07 16:46:00
72
Тус аймгийн Прокурорын газраас Хүний эрхийн үндэсний комиссын байгууллагатай хамтран “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалтыг энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Сургалтад цагдаагийн газрын болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтнууд хамрагдсан.
Мөн алба хаагчдын дунд “Эрүү шүүлтээс ангид байх” сэдэвт АХА тэмцээнийг зохион байгуулж, тэргүүн байранд цагдаагийн ахмад О.Гал-Эрдэнэ, дэд байранд цагдаагийн ахлагч Х.Мягмарсүрэн нар шалгарч, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.