en

Эрэлхэг цагдаа нар долоон хүний амийг аварчээ

2014-10-08 00:00:00
2938

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгонд өнгөрсөн тавдугаар сарын 31-нд “Range Rover” маркийн автомашинтай залуус гарамгүй газраар Туул гол гаталж байгаад голын усны хайрганд идэгдсэн гүн рүү орон улмаар живэх шахжээ. Тухайн үед голын ус тэдний сууж явсан автомашины оройг давж, дотор нь сууж явсан зургаан том хүн, хоёр сартай бяцхан хүүхэд амиа алдах аюулд орсон байна. Энэ үед жолоо барьж явсан М.Золбоо бусдыгаа цаг  алдалгүй машиныхаа дээр гаргаж чадсан ч өөрөө гар алдан голын хүчтэй урсгалд урссан гэнэ. Голын эрэг дагуу амарч байсан амрагчид тэднийг харсан даруйдаа Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд дуудлага өгснөөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэсийн харьяа Гачуурт тосгонд ажиллаж байсан цагдаагийн ахлах ахлагч Э.Энхбаяр, ахлах ахлагч Л.Мөнхбат нар ослын газарт очсон байна. Тэднийг ирэхэд голын эрэг орчмоор 20 гаруй хүн байсан хэдий ч яахаа мэдэхгүй, сандралдан ийш тийш гүйж байсан аж. Энэ үед нэгэн залуу амь тэмцэн голын дундах жижиг мөчирнөөс зүүгдсэн /жолоо барьж явсан М.Золбоо гар алдан голын хүчтэй урсгалд урсан улмаар бургаснаас зүүгдсэн/ байхыг харсан цагдаагийн ахлах ахлагч Э.Энхбаяр сэлж очин түүний амийг аварчээ. Үүний дараагаар гол дунд “Range Rover” маркийн автомашин дээр усны мандалтай зэрэгцэн цухуйж байсан таван том хүн нэг нярай хүүхдийг эсэн мэнд аварч, цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Хоёр цагдаа цаг алдалгүй эр зориг гарган шуурхай ажиллан иргэдийн амь насыг авран голын эрэгт гарган эмнэлэгийнхэн яаралтай түргэн тусламжийг үзүүлсэн байна. Хэрвээ цагдаа нар тухайн үед автомашин живсан газарт түргэн шуурхай ирэн эр зориг, авхаалж самбаа гарган тэднийг авраагүй бол өнөөдөр миний хүүхдүүд осолдох байсан хэмээн Золбоогийн аав Н.Мягмар ярьсан юм.

Ингээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэсгийн ахлах ахлагч Э.Энхбаяртай цөөн хором ярилцсан юм.

- Тэр үед нөхцөл байдал ямар байсан бэ?

- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны 85 дугаар сургуулийн урд усанд автомашинтай иргэд живж байна гэсэн дуудлагын дагуу түргэн шуурхай очиж шалгасан. Биднийг очиход иргэн М.Золбоо автомашиныхаа хүмүүсийг дээвэр дээр нь гаргаж байгаад гар алдан урсаж холгүйхэн бургаснаас зууран тогтож байсан. Тиймээс цаг алдалгүй түүний амийг аварсан. Мөн тухайн автомашины дээврийн хэсэг  уснаас цухуйсан байдалтай живсэн байсан. Түүний дээвэр дээр байсан зургаан хүнийг ахлах ахлагч Л.Мөнхбаттай хамтран голын эрэг рүү аюулгүй газарт гаргасан. 

- Автомашинтай иргэд усанд живээд хэр удсан байсан бэ?

- Нэлээд цаг хугацаа алдсан байсан. Учир нь биднийг очиход автомашины дээврээс бусад бүх хэсэг нь усанд бүрэн автсан байсан. Тухайн иргэд амрахаар гол гатлахдаа л голын гүехэн хэсгийг харан ус руу орсон байгаа юм. Тэд тухайн газрыг мэдэхгүй учраас голын цүнхэл хэсэг рүү орон автомашин нь живж эхэлсэн.

- Тухайн сургуулийн орчим автомашинаар гатлах гарам, гүүр байдаг уу?

- Машин живсэнээс дээшээ 150 метр газарт гүүр байдаг. Гэхдээ тэр гүүрийг Туул голын цэвэр усны хангамжийнхан л ашигладаг. Энгийн иргэдэд зориулаагүй түгжээтэй байдаг. Ер нь Гачуурт, Туул голыг гатлах зориулалтын гарам, гүүр байдаггүй. Туул голыг гатлах ёсгүй. Учир нь голын цаана нийслэл хотыг цэвэр усаар хангаж байгаа цэвэр усны байгууламжууд байдаг учраас иргэдийг зорчихыг хориглодог. Энэ дашрамд иргэдэд анхааруулахад одоо зуны дэлгэр цаг болж байна. Хөдөө орон нутагт зугаалж явахдаа хүүхэддээ хараа хяналт тавин гол уснаас хол, зориулалтын бус гарам, гүүрээр гол гатлахгүй байхыг анхааруулья.

Дашрамд дурдахад, Гачуурт тосгонд ажилладаг ахлах ахлагч Э.Энхбяр, Л.Мөнболд нар хоёулаа голтой ойр өссөн учраас усанд сайн сэлдэг бөгөөд хоёулаа аймгийн начин, сумын заан цолтой залуус юм байна.

 Г.Даша

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
58
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
61
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
58
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
61
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
0
48
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
0
51
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
53
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
55
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
0
51
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
54
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
0
58
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
0
60
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос