en

“Даркнэт ба Криптовалют” гарын авлагын нээлт боллоо

2024-10-10 12:25:00
1036

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол нь даркнэт орчинд  криптовалют ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр гишүүн улсуудынхаа цагдаа, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын чадавхыг сайжруулах зорилгоор эрхлэн гаргасан “Даркнэт ба Криптовалют” гарын авлагыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Интерполын Үндэсний төв товчооны дарга, доктор /Ph.D/, бригадын генерал Т.Сүхболдын санаачилгаар тус газрын Интерполын Үндэсний төв товчоо болон Эрүүгийн цагдаагийн алба хамтран монгол хэлнээ орчуулан эмхэтгэн гаргалаа.

Уг бүтээлийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2024.10.10/ Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд Интерполын Инновацын төвтэй хамтран зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээний үеэр бригадын генерал Т.Сүхболд хэлсэн үгэндээ: Олон улсын түвшинд цахим гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, цагдаа, хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд Интерпол чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод, энэхүү гарын авлагыг монгол хэлнээ орчуулан хэвлүүлэх ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан явдалд Интерполын Инновацын төв болон тус төвийн харьяа Кибер орчин, шинэ технологийн лабораторийн хамт олонд Монголын Цагдаагийн байгууллагын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, уг гарын авлага монгол хэл дээр хэвлэгдэн гарснаар цагдаагийн байгууллагын алба хаагчид даркнэт орчинд криптовалют ашиглан үйлдэж буй үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бүхий л төрөлтэй идэвхтэй тэмцэх үйл ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэсэн юм.

Энэхүү арга хэмжээнд Интерполын Инновацын төвийн дэд захирал Бруно Фабио цахимаар оролцож Интерполын гишүүн улсуудаас анх удаа өөрсдийн төрөлх хэл дээр тус гарын авлагыг орчуулж алба хаагчдын хүртээл болгосонд амжилт хүсэж, талархал илэрхийлээд Монгол Улсын цагдаагийн байгууллагын цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл хариуцсан алба хаагчдад зориулж “Даркнэт ба Криптовалют” гарын авлагыг үйл ажиллагаандаа хэрхэн үр дүнтэй ашиглах талаар хүндэтгэлийн лекц уншсан.  

Түүнчлэн “Даркнэт ба Криптовалют” гарын авлагын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх, Цэргийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, зөвлөх инженер, бригадын генерал Д.Баасандамба “Энэхүү гарын авлага нь бидний өдөр тутмын амьдралд гүн гүнзгий холбогдсон цахим мэдээллийн орчин, банк санхүүгийн цахим төлбөр тооцооны системд учирч байгаа аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн мэдлэг, мэдээлэлд суурилсан ойлголт, хандлагыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан билээ.

Мөнгө угаах, зэвсгийн хууль бус наймаа, мансууруулах бодисын худалдаа зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийг даркнэт орчинд криптовалют ашиглан үйлдэж буй чиг  хандлага дэлхий даяар өсөн нэмэгдэж байгаа нь Интерполын судалгаагаар батлагдсан. Энэхүү гарын авлага нь цагдаагийн байгууллагын алба хаагчдад даркнет болон криптовалютын талаар илүү нарийвчилсан мэдлэгийг олгож, гэмт хэргүүдийг илрүүлэх, мөрдөн шалгах арга барилаа сайжруулахад туслах чухал эх сурвалж болж байгаагийн зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн арга замыг тодорхой зааж өгч байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
0
9
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
9
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
0
9
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
9
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
11
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
0
11
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
11
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
0
14
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
0
18
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
14
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
14
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
239
2026/11/03
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос