ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
2024-03-14 09:14:00
170
Монгол Улсад “Генерал” цол хүртээж эхэлсний 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Хууль зүйн доктор (Ph.D), хошууч генерал Ж.Болд Мөрдөн байцаах албаны алба хаагчидтай зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2024.03.14/ Мөрдөн байцаах албаны хурлын танхимд боллоо. Зөвлөлдөх уулзалтын үеэр Хууль зүйн доктор (Ph.D), хошууч генерал Ж.Болд “Мөрдөн байцаах албаны эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдвээр мэдээлэл хийж, өөрийн ажлын туршлагаасаа хуваалцаж, алба хаагчдын сонирхсон асуултад хариулж, санал солилцлоо. Тус уулзалтад алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах хэлтэс, тасаг, хэсгийн 95 алба хаагчид танхимаар, 46 байршлаас 450 алба хаагч цахимаар буюу нийт 545 алба хаагч оролцлоо.