“Шилдэг мөрдөгч-2023” шалгаруулах тэмцээн эхэллээ
Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагын мөрдөгчдийн дунд Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг мөрдөгч-2023” шалгаруулах тэмцээн өнөөдөр /2023.12.14/ эхэллээ.
Тэмцээний нээлт Дотоод хэргийн их сургуульд болж, нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Д.Энхтөр, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн нар оролцов.
“Шилдэг мөрдөгч-2023” тэмцээн хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагын 66 мөрдөгч хууль эрх зүй, гадаад хэл, бодлого бодох, цахим орчинд ажиллах, бие бялдрын бэлтгэлжилт, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, галт зэвсэг хэрэглэх, мэргэжлийн ур чадварыг шалгах зэрэг долоон төрөлд өрсөлдөх юм.
Тэмцээнд оролцож буй нийт алба хаагчдадаа амжилт хүсье!