ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ЯПОН УЛСЫН “ЖАЙКА” ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛС ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-10-04 16:36:09
312
Цагдаагийн ерөнхий газраас Япон Улсын “Жайка” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, Ёшимура Токужи, захиргааны ажилтан Т.Оюунчулуун нартай албан уулзалтыг өнөөдөр /2023.10.04/ Цагдаагийн ерөнхий газарт зохион байгууллаа.
Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай, мэргэжилтэн Т.Баатарсүрэн нар оролцлоо.
Энэхүү уулзалтаар Монгол Улсын цагдаагийн байгууллага, “Жайка” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд цагдаагийн байгууллагын алба хаагчдыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.