БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН “ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН ХҮРЭЭЛЭН”-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулга Бүгд Найрамдах Солонгос Улсын “Намвон хотын Үндэсний хөгжмийн хүрээлэнтэй цаашид хамтран соёлын өвийг сурталчлан таниулах, технологийн солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах "Санамж бичиг"-т хоёр талын удирдлага гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр /2023.08.21/ "Сүлд" чуулгын танхимд боллоо.
Гэрээнд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд чуулга”-ын дарга, цагдаагийн хурандаа Г. Эрдэнэбаатар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Намвон хотын Үндэсний хөгжмийн хүрээлэнгийн захирал Ким Жүн Хён нар гарын үсэг зурж, холбогдох албаныхан оролцож, хоёр талын хамтын ажиллагаа хэрэгжих болсонд талархал илэрхийллээ.
Гэрээг байгуулснаар хоёр улсын уран бүтээлчдийг чадавхжуулах сургалт, солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэсэгчилсэн болон бүрэн хэмжээний урлагийн тоглолтыг хоёр улсад хамтран зохион байгуулах, өөрийн улсад зохион байгуулагдах олон улсын уулзалт, сургалт, фестивальд урьж оролцуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.