НААДАМЧИН ТҮМНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ БАЙНА
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ.
Алба хаагчид “Төв цэнгэлдэх хүрээлэн”, "Хүй долоо худаг", аймаг, орон нутагт зохион байгуулагдаж буй баяр наадмын үеэр наадамчин олны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалалт, зохицуулалтын үүргийг амжилттай гүйцэтгэж байна.
Үндэсний их баяр наадам “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д хүчит бөхийн барилдаан, “Хүй долоо худаг”-т Дааганы уралдаанаар үргэлжилж байгаа юм.
Дэлхийд ганцхан Монгол наадамдаа соёлтой боловсон оролцож, алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж буй наадамчин олон та бүхэндээ талархал илэрхийлье!
Сайхан наадаарай.