ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ХАМГААЛАЛТАД 1500 ГАРУЙ АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
2023-07-11 17:06:00
549
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны хамгаалалтад цагдаа, дотоодын цэргийн 1500 гаруй алба хаагч "Хүй долоо худаг"-т үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өнөөдөр /2023.07.11/ азарга, их насны уралдааны хамгаалалтыг амжилттай зохион байгууллаа.
Наадамчин олон Та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулалгүй, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан сайхан наадаарай.