БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Дотоодын цэргийн байгууллагаас Бүгд Найрамдах Хятад Ард улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цагдаагийн ахлах атташе, бригадын генерал Ши Юунбин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, танилцах ажлын уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалт өнөөдөр /2023.06.06/ Дотоодын цэргийн штабт зохион байгуулагдаж, уулзалтад Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Дэд бөгөөд ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Н.Мөнх-Итгэл, Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Эрдэнэдалай, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цагдаагийн атташе, цагдаагийн хошууч Э.Жаранзургаа нар оролцсон юм.
Энэхүү уулзалтаар Дотоодын цэргийн байгууллагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цагдаагийн болон Зэвсэгт цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт зохиох талаар харилцан санал солилцов.