ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДААС ТЭТГЭВЭР, ЧӨЛӨӨНД ГАРСАН АХМАДУУДАД ХҮНСНИЙ НОГООНЫ ҮР ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ
2023-05-04 16:23:00
479
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол цэргийн нэгдсэн холбооноос төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадуудын өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 40 ахмад ажилчдад лууван, шар манжин, өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, сонгино, хүрэн манжин, бууцай, байцаа зэрэг 10 төрлийн хүнсний ногооны үрийг хүлээлгэж өгөх арга хэмжээг өнөөдөр /2023.05.04/ зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд хүнсний ногоо тарьж, ургуулах арчилгаа, зааварчилгааны талаар сургалт орлоо.