en

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

2023-04-21 17:38:02
852

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулсан иргэд, олон нийтэд чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

“ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” АЯН ЭХЭЛЛЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас байгаль хамгаалах ажилд иргэн, хүн бүр идэвх санаачилгатай оролцох, соёлыг түгээх, эх орноо хамгаалдаг нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “Хүн бүр байгаль хамгаалагч” аяныг эхлүүллээ.
Энэхүү аяныг энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулах юм. Аяны нээлт /2023.04.15/ Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаар эхэлсэн бөгөөд Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв, их, дээд сургуулийн оюутан залуусын төлөөлөл оролцож, “Их тэнгэрийн ам”-аас “Скай ресорт” хүртэл унадаг дугуйн парад зохион байгууллаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Бид байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах зорилгоор жил бүр уламжлал болгон аян, арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд их онцлогтой зохион байгуулж байна. Энэ нь “Хүн бүр байгаль хамгаалагч” болж үр хүүхэд хойч үедээ илүү сайхан ногоон ирээдүйг үлдээхийг зорьж байна” хэмээсэн юм.


ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ, ТӨВ АЙМГУУДАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албаны үйл ажиллагааг сурталчлах, алба хаагчдын албандаа итгэх итгэл, албаараа бахархах, урам зоригийг сэргээх, өсвөр үе, хүүхэд залуучуудад тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, түүх соёлоо хайрлан хамгаалах, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бахархал, үнэт зүйл болсон Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн болон цэргийн тангараг давтах ёслолын арга хэмжээ Өмнөговь, Дундговь, Төв аймгуудад амжилттай зохион байгуулагдлаа.

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын албаны Хар тамхитай тэмцэх газрын гадаад харилцааны ахлах зохицуулагч Парк Жай, гадаад харилцааны зохицуулагч Парк Жозеф, “Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж”-ийн төслийн менежер Ким Ярим нарыг хүлээн авч уулзах арга хэмжээ /2023.04.20/ Цагдаагийн ерөнхий газарт боллоо.
Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай нар оролцлоо.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ургаж буй мансууруулах үйлчилгээтэй олсны ургамал /каннабис/-ыг устгах оновчтой аргыг судлан тогтоох, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах, техник, хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Цаашид БНСУ-ын Засгийн газрын “Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж” /Official Development Assistance-ODA/-аас санхүүжих, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” төслийг 2023-2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран хэрэгжүүлэхээр болов.


КАНАД УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЦАГДААГИЙН АТТАШЕГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч хошууч генерал Ж.Болд Канад Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф, Канад Улсаас Монгол улсад хавсран суугаа элчин сайдын яамны цагдаагийн атташе Жордан Форман нарыг энэ оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа. 
Уулзалтаар хоёр улсын цагдаагийн байгууллагын нөхөрсөг хамтын ажиллагаа, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцсон юм. 
Энэ онд Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна.
Энэ үеэр “Спортын мастер” цолны болзол хангасан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Болд, “Спортын дэд мастер” цолны болзол хангасан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын цагдаа, цагдаагийн ахлагч З.Билгүүн, Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Пүрэвжав нарт шагналыг гардуулж өгөв.  
Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 32 анги, байгууллагын 203 тамирчин найман жингийн төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн энэ оны 04 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд үргэлжлэх юм. Шагнагдсан алба хаагчдадаа баяр хүргэж, тэмцээнд оролцож буй нийт тамирчдадаа амжилт хүсье!


"ДОТООД ХЯНАЛТ-АЮУЛГҮЙ БАЙДАЛ" СЭДЭВТ УУЛЗАЛТ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад Дотоод хяналт, аюулгүй байдлын нэгж үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтаж алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан албан тушаалтны дунд "Дотоод хяналт-аюулгүй байдал" сэдэвт уулзалт, мэдээлэл солилцох арга хэмжээг /2023.04.20/ ЦЕГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.
Арга хэмжээг зохион байгуулснаар Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах, тулгамдаж буй асуудал, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх зорилготой бөгөөд алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, тулгамдаж буй асуудал зэргийг шийдвэрлэх давуу талуудтай юм.  
Уулзалт, мэдээлэл солилцох арга хэмжээнд 52 байршлаас алба хаагчид хамрагдсан бөгөөд уг арга хэмжээний үеэр Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас цэргийн байнгын өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудын төлөөлөл болох 4 ахмад ажилтанд амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг гардууллаа.

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
0
72
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
70
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/09/15
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/09/15
Гэр бүлийн тухай хуулиас...
Гэр бүлийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
253
253
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
253
253
2026/08/31
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
0
72
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
70
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
57
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
0
60
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
0
63
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
0
66
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
0
445
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
0
179
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
0
279
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
390
2026/09/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос