ЦЕГ-ЫН ТӨВ БАЙРНЫ АЛБА ХААГЧИД БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТИЙГ ХАНГАХ ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА
2023-04-14 14:27:00
831
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг тодорхой түвшинд байлгах, биеийн зохист харьцааг хадгалах, бодит түвшинг тогтоох зорилгоор өнөөдөр /2023.04.14/ ЦЕГ-ын төв байрны алба хаагчдаас түвшин тогтоох шалгалт авч байна.
Алба хаагчидаас хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, уян хатан зэрэг бие бялдрын 5 чанарын шалгуур үзүүлэлтээр норматив шалгалт авлаа.